З.Энхболд: Хүүхдийн мөнгийг алагчлахгүй олгох төслийг Ерөнхийлөгч санаачилсан

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ. Түүний ярилцлагаас онцлох 10 эшлэлийг хүргэж байна.

1. Энэ ондоо багтаж хоёр хөрш болон гуравдагч хөршдөө Ерөнхийлөгч айлчилна. Ерөнхийлөгчийн гадаад бодлогын үндсэн зорилго нь эдийн засгийн тал дээр хамтарч ажиллах, Монголын бүтээгдэхүүнийг худалда Монгол Улсаас түүхий эд биш боловсруулсан бүтээгдэхүүн ав гэж байгаа юм.

2. Түүхий эдээ зарахаар 30 гэр бүл л баяжаад байна. Боловсруулаад зарвал гурван сая монголчууд цалинтай, ажилтай, орлоготой болж өрөө дарнаж авдаг хөрш орнуудтай болно гэж зорьж байгаа

3. Элчин сайд нар улсаа төлөөлөн ажил хийж чадахгүй. Тиймээс хуулийн дагуу гадаад яамандаа ажилладаг төрийн албан хаагчдаасаа шинэ Элчин сайд нарын нэрийг Засгийн газар УИХ-д оруулаад зөвшилцөөд ирвэл Ерөнхийлөгч шууд томилохоор байгаа.

4. Хүүхэд ямар гэр бүлд амьдарч байгаагаасаа үл хамаараад баталгаатай 20 мянган төгрөгөө авдаг байя гэсэн хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилсан. Энэ долоо хоногт өргөн барина. Ардчилсан нам дэд сайд нараа цомхотгож, хэмнэсэн мөнгөөр нь хүүхдийн мөнгийг 100 хувь олгоё гэдэг шийдэлд хүрч байсан.

5. Ерөнхийлөгч яагаад “Монгол цэрэг бүтээн байгуулалт” гээд яриад эхэлсэн бэ гэхээр өөрийг нь сайд байхад Н.Алтанхуягийн Засгийн газрын “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг баталсан тогтоол гарсан. Энэ нь Батлан хамгаалахын тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хуульд нийцсэн. Гэрээт цэргээр ажил хийлгэх болохоос хугацаат цэргүүдээр ажил хийлгэнэ гээд байгаа юм биш.

6. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчтэй уулзах үеэрээ хөндөж ярьж байсны дагуу оффшор бүст байгаа манай авлигачдын хөрөнгийг эргүүлж авахад мэдээллийн тусламж үзүүлэх мөн тус улсад очоод үл хөдлөх хөрөнгө болчихоод байгаа Монголын хөрөнгийг буцааж авъя гэдэг хүсэлтийг АНУ-ын хуулийн байгууллагынхантай ярилаа.

7. Нэг улсад тусгайлан хөнгөлөлт үзүүлэхгүй байх гэдэг Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг улс орнууд барихаа больж худалдаа чөлөөтэй байхаа больж эхэлж. Үүн шиг Далай ламыг Монголд ирсний дараа “Танай нүүрсийг авахаа болилоо” гэдэг дарамт шахалт үзүүлдэг гэх мэтчилэн худалдаа чөлөөтэй байх дүрэм ажиллахгүй байна.

8. Монгол Улс дэлхийн ноолуурын талыг нь гаргадаг учраас уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх хамгийн гол нөөц. Эцсийн зорилго нь сонгуулийн үеэр ярьсан ажлын байр нэмэгдүүлэх асуудал. уул уурхайн 17 хувийн өсөлт ч гэсэн нийт ард түмэнд наалдахгүй байгааг сүүлийн 10-аад жил харлаа.

9. Хуулийн байгууллагуудаас С.Баярын долоон байшингийн араас хөөцөлдөлгүй яагаад ингэж өөгшүүлээд байгаа юм бэ гэхээр “Бид хаана, хэдэн ам.долларын үнэтэй байшин байна вэ гэдгийг олж тогтоосон. Гэхдээ энэ байшинг авсан мөнгөө Ерөнхий сайд асан С.Баяр манай хүргэний бэлэг, Даваанямын бэлэг гээд яриад байна” гэдэг. 

10. АНУ-ын талаас “Та нарт тийм шаардлага байгаа бол манайд хүсэлтээ гарга. Хаанаас ямар мөнгөөр авсан гэдэг гүйлгээнийх нь баримтыг бид өгнө. Танай шүүх шийдвэрээ гаргах юм бол энд байгаа байшингуудыг дуудлага худалдаанд оруулаад мөнгийг нь улс руугаа авч болно” гэсэн. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Ter n deer de 2 horshtogo gol ajila todorhoi yrij asudluda shiiderede yah gd bga n medegdhgvi hooloigo shahd bie changld hogsmg zanigdd tengtd baiwda

    0 0 Хариу бичих
  2. Намайг та нар яаж ч чадахгүй үхэрнүүдээ.

    0 0 Хариу бичих
  3. ӨӨРӨӨ ГЭСЭН ҮГ ҮҮ?

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ