АНУ Итали гаралтай төрийн нарийн бичгийн даргатай боллоо

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоныг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрээр түүнд хамтарч ажилласанд нь талархлаа илэрхийлээд дараагийн ажилд нь амжилт хүссэн байна.

Д.Трамп Р.Тиллерсоныг халсан гэдгээс гадна  Тагнуулын төв газрын дарга Майк Помпеог Төрийн нарийн бичгийн даргаар томилж байгаагаа зарлаж, ТТГ-ын шинэ даргаар Жин Хаспелыг томилж байгаагаа мэдэгджээ.

Майк Помпео

Ингэснээр АНУ-ын тагнуулын төв байгууллагыг анх удаа эмэгтэй хүн удирдахаар болж байна.    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)