“Севилья” 60 жилийн дараа “Аваргуудын лиг”-ийн шөвгийн наймд шалгарлаа

Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн шөвгийн 16 шатны ээлжит тоглолт өнгөрсөн шөнө “Севилья”-“Манчестер Юнайтед”, “Рома”-“Шахтер” багуудын хооронд болж, талбайн эздийн ялалтаар өндөрлөлөө.  

“Манчестер Юнайтед” эхний тоглолтод нутагтаа тэнцсэн тул хоёр тоглолтын нийлбэр дүнгээр хожигдон тэмцээнийг орхисон бол “Шахтер”-т талбайдаа алдсан гоол нь гай болов. “Севилья” хоёрдугаар үед өрсөлдөгчийнхөө хаалга руу 21 удаа цохижээ. “Улаан чөтгөрүүд” сүүлийн долоон жил ”Олд Траффорд”-доо ингэж дээрэлхүүлсэн удаагүй аж. Испанийн баг энэхүү гайхалтай тоглолтынхоо ачаар сүүлийн 60 жилд анх удаа шөвгийн наймд үлджээ.

Харин “Рома”-гийн ялалт сүүлийн 11 жилд анх удаа Италийн хоёр баг энэ тэмцээний шөвгийн наймд үлдсэн тохиолдлыг бий болгосон байна.

“Аваргуудын лиг”-ийн шөвгийн наймд “Хөгшин тив”-д хөлбөмбөгөөр тэргүүлэгч Англи, Итали, Испанийн хоёр, хоёр баг үлдээд байна /“Ливэрпүүл”, “Манчестер сити”, “Рома” “Ювентус”, “Реал”, “Севилья”/. Өнөө шөнө явагдах  тоглолтоос Германы Бавари үлдэх нь бараг ойлгомжтой /Эхний тоглолтдоо өрсөлдөгч “Бешикташ”-ийг 5:0-дсэн/, харин “Челси”-“Барса”-гийн тоглолтоос Английн, Испаний алиных нь гурван баг шөвгийн наймд үлдэх нь тодорхой болно. Эхний тоглолт Англид болохд багууд 1:1-ээр тэнцсэн юм.

Манчестер Юнайтед /Англи/ – Севилья /Испани/ 1:2 (0:0, 1:2)

Огноо: Гуравдугаар сарын 14, 03.45, «Олд Траффорд» цэнгэлдэх

Гоол: 0:1 – 74 Бен-Йеддер, 0:2 – 78 Бен-Йеддер, 1:2 – 84 Лукаку.

Манчестер Юнайтед – Де Хеа, Смоллинг, Байи, Валенсия (Мата, 77), Лингард (Марсьяль, 77), Янг, Феллайни (Погба, 60), Матич, Санчес, Рэшфорд, Лукаку.

Севилья – Рико, Кьер, Эскудеро, Меркадо, Лангле, Васкес (Писарро, 87), Банега, Сарабия, Нзонзи, Корреа (Гайс, 89), Муриэль (Бен-Йеддер, 72).

Шар хуудас: Банега (5), Бен-Йеддер (78), Корреа (88), Сарабия (90), Рэшфорд (90).

Эхний тоглолт: 0:0

Рома /Итали/ – Шахтер /Украин/ 1:0 (0:0, 1:0)

Огноо: Гуравдугаар сарын 14, 03.45, «Стадио Олимпико» цэнгэлдэх

Гоол: 1:0 – 52 Жеко.

Рома – Алиссон, Фасио, Манолас, Коларов, Флоренци, Стротман, де Росси, Ундер (Жерсон, 65), Наингголан, Перотти, Жеко (Эль-Шаарави, 89).

Шахтер – Пятов, Ордец, Исмаили, Бутко, Ракицкий, Фред, Степаненко (Алан Патрик, 74), Тайсон, Марлос (Дентиньо, 82), Бернард, Феррейра.

Шар хуудас: Флоренци (39), Манолас (54), Степаненко (71), Фред (76), Феррейра (80).

Улаан хуудас: Ордец (79).


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)