Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа явуулж байсан ажлын хэсгийг татан буулгажээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЕБС-ийн 3 дугаар ангийн сурагч 8 настай Сэржмядаг охин алга болсноос хойш 5 сар өнгөрөөд байна. Өнгөрсөн хугацаанд охиныг эрэн хайх ажиллагааг явуулж буй ажлын хэсгийг татан буулгаж шинэ ажлын баг томилон ажиллуулж эхэлжээ. ТЕГ, ОБЕГ, ЦЕГ-ын хамтарсан бүрэлдэхүүнтэй шинэ эрэн хайх баг эрлийн ажиллагааг Замын-Үүд суманд явуулж байна. Одоогоор ямар нэгэн баттай мэдээлэл, сураг гараагүй байгаа аж.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)