“Туркойз хилл ресурс” албан тушаалтнуудад авлига өгсөн үү

Монгол Улсын Засгийн газрын 2009 онд “Оюу толгой” ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй асуудлаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.

“Оюу толгой” ХХК нь Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу цахилгаан станц барьж ашиглалтад оруулах, Монгол Улсаас цахилгаан эрчим хүч авах үүргээ биелүүлээгүй бөгөөд одоог хүртэл БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортоор авч хэрэглэж байна. Иймээс Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалтыг түдгэлзүүлсэн холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх газар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэгвэл АТГ энэхүү асуудалтай холбоотойгоор тайлбар өгөхийг Оюутолгой ХХК-ын хувь эзэмшигч “Рио Тинто” компаниас шаарджээ.

Thetimes.co.uk цахим хуудсанд энэ талаар мэдээлсэн байна. Уг мэдээлэлд, “Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас есөн жилийн өмнө байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар тайлбар өгөх шаардлагыг “Туркойз хилл ресурс”-т хүргүүлсний дараа "Рио Тинто"-гийн Монгол дахь нөхцөл байдал эрс дордлоо” хэмээн бичжээ. Монгол Улсын хууль ёсоор авлига авсан, өгсөн тал хоёулаа буруутдаг. Хэрвээ энэ хэрэг нотлогдвол "Туркойз хилл ресурс"-ын холбогдох албан тушаалтнууд ч хариуцлага хүлээх асуудал яригдах юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)