Ц.Нямдоржийн хүн гэгдэх С.Анхбаярын гэрт нэгжлэг хийжээ

"Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц" Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг С.Анхбаярыг хуулийн байгууллагаас баривчилж саатуулсан. Тэгвэл АТГ-аас түүний гэрт өчигдөр нэгжлэг хийжээ. ТЕГ-ын дарга асан Б.Хурц мэдээлэл хийхдээ, "Ц.Нямдорж С.Анхбаяраар дамжуулан 42 сая ам долларын шахааг "Эрдэнэт" үйлдвэрт хийсэн" хэмээн хэлж байсан. Энэхүү мэдэгдлийн дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "С.Анхбаяр бол манай багшийн хүүхэд"  гэсэн тайлбар өгч байсан юм. 

Ямартай ч "Дулааны дөрөвдүгээр станц"-ын захирлаар С.Анхбаярыг томилогдоход эрчим хүчний салбарынхны дунд Ц.Нямдорж сайдын хүн гэх яриа гарч байжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Энэ 4-р цахилгаан станц чинь яахаараа дандаа Ц.Нямдоржийн хүмүүс байх ёстой байдаг юм бол??? Энэ С.Анхбаяр. Өмнө нь байсан нэг нөхөр хэн гэлээ дээ Нямдоржийн нутгийн, нэг ангийн найз нь болох хүн байсан гэж сонсож байсан. Тэгэхээр энд бас нэг ашиг сонирхол байгаад байх шиг....

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ