С.Баяраас АТГ тодруулга авчээ

Ерөнхий сайд асан С.Баярыг өчигдөр АТГ-аас дуудан байцаажээ. Жаст групп "Эрдэнэт" үйлдвэр болон Улаанбаатар төмөр замыг барьцаалан Стандарт банкнаас зээл авсан асуудлаар ерөнхийлөгч Ш.Батхүүг баривчилж урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа. Тэгвэл АТГ-т С.Баярыг дуудан ирүүлж энэ талаар тодруулга авсан байна. Тус газраас энэ хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж мэдэгдсэн бөгөөд Ерөнхий сайдаар ажиллаж байсан тул уг асуудалд холбоотой гэж үзсэн бололтой. 

С.Баярыг тус газрын мөрдөгчид нэг цаг гаруй байцаасан аж. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Жастын Батхүүгийн баталгаа-зээлийн асуудлыг С.Баяр мэдэхгүй бна гэж хэзээ ч бхгүй. ГОК-ын дарга асан Ганзориг С.Баярын заавраар л Батхүүгийн саналыг зөвшөөрсөн байх. Дан ганц Батхүү бол хэн ч биш. Ард нь С.Баяр бсан тулдаа л зээл нь бүтсэн.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ