Биеийн тамир, спортын арга зүйчид чуулж байна

Улсын хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагын биеийн тамир, спортын үйл ажиллагааг хөгжүүлэх сэдэвт биеийн тамир, спортын арга зүйчдийн сургалт өнөөдөр БСШУСЯ-ны хурлын танхимд болов. Энэ сургалтад 17 аймаг, хүчний таван байгууллагын биеийн тамирын 100 орчим мэргэжлийн арга зүйч оролцлоо. Уг сургалт нь мэргэжлийн арга зүйчдийн дунд болж буй энэ оны анхны сургалт юм. Сургалтын эхэнд БТСГ-аас биеийн тамирын чиглэлээр энэ онд хийх ажиллагааны талаар мэдээлэл өгсөн бөгөөд Биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагаанд баримталж буй бодлогын талаар БСШУСЯ-ны Спортын бодлогын газрын дарга С.Чинбат илтгэл тавив. Түүнчлэн Биеийн тамирын арга зүйчид мэргэжлийн зэрэг олгох журмын төсөл танилцуулж, спорт клуб, зэвсэгт хүчин, онцгой байдлын болон хууль сахиулах байгууллага дахь биеийн тамир, спортын үйл ажиллагааг зохион байгуулах эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлаар санал, мэдээлэл солилцлоо.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)