Улиастайн даланд засвар хийгээгүй 38 жил болжээ

Нийслэлийн геодези усны барилга байгууламжийн газар, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар болон бусад холбогдох албаныхан өнөөдөр шар усны үерт автаж болзошгүй газарт амьдарч буй иргэдтэй уулзаж, зөвлөгөө өгч, шар усны үерт автахаас сэрэмжлүүлэв. Улиастайн голын даланд 60 гаруй айл оршин суудаг байна.  Тус даланг 1973 онд барьсан бөгөөд 1980 оноос хойш засвар хийгээгүй аж. Одоогийн байдлаар Улиастайн далан хана, хавтан нь нурсан байдалтай байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)