Нийслэлд 13 настай охин алга болжээ

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд алга болсон Д.Сэржмядаг охин одоог хүртэл олдоогүй байгаа. Тэгвэл  13 настай охин өчигдөр буюу гуравдугаар сарын 12-ны өдөр хичээлдээ явах гэж гараад одоо болтол гэртээ эргэж ирээгүй байна. Охин гэрээс гарахдаа хар богино куртка, урт түрийтэй лакан гуталтай цагаан ноосон цамцтай, хар цүнхтэй гарсан аж. Түүний сууж явсан таксины зураг хяналтын камерт бичигдэж үлдсэн боловч одоог болтол олдоогүй байгаа аж. Тиймд дээрхи такси болон охиныг харсан хүн байвал 96666886, 96657887, 96667887, 98164499, 96646864 утсаар холбоо барьж, мэдээлэл өгч болох юм.

Энэ хэргийн сүүлийн үеийн мэдээллийг авахаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн даргатай холбогдоход, "Цагдаагийн байгууллага шалгаж, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. monhiin nar eejee

    0 0 Хариу бичих