АН-ын дотоод сонгууль эхэллээ

АН-ын дүрмийнхээ дагуу ҮБХ-ны гишүүдээ шинэчлэхээр ротаци явуулж байна. 410 хүний бүрэлдэхүүнтэй ҮБХ-ны гишүүдийн гуравны нэгийг жил бүр шинэчилж байх аж. Энэ удаад ротацид өртөж ҮБХ-ноосоо хасагдсан 76 тойргийн 123 гишүүний оронд орохоор 143 хүн бүртгүүлжээ. Тэд өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. Энэ үеэр АН-ын даррга С.Эрдэнэ “АН-ын дотоод сонгуулийн ажил албан ёсоор эхэлж байна. Бид дотоод асуудлаа нээлттэй, ил тодоор шийдвэрлэнэ. АН-ын ямар ч гишүүн ҮБХ-ны гишүүн болох боломжтой. АН-ын гишүүдийн олонхийн саналыг авсан хүн ҮБХ-ны гишүүнээр сонгогдох болно. АН-ын дотоод сонгуультай холбогдуулж багагүй шуугиж байна. "Нэр хүндтэй хэн нэгэн том улстөрч ротацид өртчихлөө", "С.Эрдэнэ өөрийн хүнээ ҮБХ-д оруулах" гэж байна гэх мэтээр үлгэр домог ярьж байна. Яриа дэгдээж буй хүмүүст хандаж хэлэхэд оргүй үгээ зогсоохыг хүсч байна. Нэр дэвшигч та бүхний сурталчилгаа нээгдэж байна. Булхай битгий хийгээрэй. Шударга өрсөлдөөрэй” гэлээ. хэллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ