Иргэдийн төгрөгийн хадгаламж өсчээ

Монголбанкнаас энэ оны өнгөрсөн нэгдүгээр сарын мөнгөний статистикийн тоймыг нийтэлжээ.  Mөнгөний жилийн өсөлт 31.6 хувьд хүрч өмнөх сарынхаас 1.2 нэгж хувиар өссөн байна. Нийт мөнгөний нийлүүлэлтийн дийлэнх хувийг эзэлж буй төгрөгийн хадгаламж жилийн өсөлтийн 77 хувийг бүрдүүлжээ.

Ам долларын эсрэг төгрөгийн ханш чангарч буй тул иргэд ийнхүү хадгаламжаа төгрөгийн хадгаламжид шилжүүлсэн гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна. Долларын эсрэг төгрөгийн ханшийн чангаралт ийнхүү дөрөв дэх сардаа үргэлжилж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ