АНУ Хар далайд үй олноор хөнөөх шинэ зэвсэг туршсан байж магадгүй

Хар далайд байрлаж байгаад энэ сарын эхээр буцсан АНУ-ын Тэнгисийн цэргийн “USS Carney” хөлөг онгоц радио электрон дайны шинэ зэвсэг туршсан байж магадгүй талаар хойд хөршийн хэвлэлүүд мэдээлж байна.

ОХУ-ын Хилийн албаны нисдэг тэрэг энэ сарын 7-ны өдөр учир битүүлэг шалтгаанаар сүйрсэн юм. Эргүүлийн төлөвлөгөөт нислэг үйлдэж байсан нисдэг тэрэг буцах замдаа гэнэт газар унажээ. Нисдэг тэргэнд сууж явсан долоон хүний зургаа нь нас барж, нэгийнх нь биеийн байдал тогтворгүй, маш хүнд байгаа юм байна. Ослын газар мэргэжилтнүүд одоо болтол ажиллаж, нарийвчилсан шинжилгээ хийж байгаа аж. Polit.info цахим хуудас энэ талаар мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)