Дунд оврын автобус онхолдож нэг хүн газар дээрээ нас баржээ

Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан Каунти маркийн дунд оврын автобус өнөөдөр үүрийн 06.00 цагийн үед онхолдсон харамсалтай явдал гарчээ. Нийт 28 зорчигчтой явж байсан тус автобус Хустайн давааны орчим онхолдож, нэг зорчигч газар дээрээ нас барж, 2 хүн маш хүнд гэмтэл аван эмнэлэгт хүргэгдсэн байна. 

Хойд чиглэлд буюу Хустайн даваа, Жаргалантын салдаг уулзварын замын зорчих хэсэгт мөн Төв аймгийн Баянчандмань, Дархан, Сэлэнгэ, Булган аймгийн нутгаар зарим хэсэгт өтгөн манантай, цасан шуургатай байгааг цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр анхааруулж байсан. Мөн тийш зорчиж буй иргэд, тээвэрчдийг замын нөхцөлд хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг Замын цагдаагийн албанаас сэрэмжлүүлсэн билээ.

Иргэд та бүхнийг хууль бусаар зорчигч тээвэрлэдэг автомашин, автобуснаас татгалзаж, гэрээтэй, даатгалтай, GPS-ийн хяналттай тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх, Замын цагдаагийн албанаас хийсэн сэрэмжлүүлэгийг анхаарч байхыг Авто тээврийн үндэсний төвөөс уриалж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)