Иргэний хөгжил, хүмүүнлэг үйлсийн намыг бүртгэхээс татгалзжээ

Одоогийн байдлаар Дээд шүүхэд бүртгэлтэй 27 нам байна. Улсын дээд шүүх эдгээр намын тоог 28 болгох эсэхийг хэлэлцжээ. Учир нь, иргэн Л.Эрдэнэ-Очир Иргэний хөгжил, хүмүүнлэг үйлсийн нам байгуулснаа улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргасан юм. Гэвч Дээд шүүх түүний хүсэлтийг хэлэлцээд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн бүртгэхээс татгалзсан байна. Гэхдээ баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд дахин хүсэлт гаргах боломжтой юм.

Дээд шүүхэд бүртгэлтэй байгаа намуудыг танилцуулъя. 

1. Монгол Ардын нам /МАН/
2. Ардчилсан нам /АН/
3. Монголын Ногоон нам /МНН/
4. Иргэний зориг ногоон нам /ИЗНН/
5. Монголын Уламжлалын Нэгдсэн нам /МУНН/
6. Монгол Либерал Ардчилсан нам /МЛАН/
7. Эх Орон нам
8. Монголын Либерал нам /МЛН/
9. Бүгд найрамдах нам /БНН/
10. Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний Нам /МЭҮН/
11. Монголын Социал Демократ Нам
12. Ард Түмний Нам /АТН/
13. Монгол Үндэсний Ардчилсан Нам /МҮАН/
14. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
15. Иргэний Хөдөлгөөний Нам /ИХН/
16. Хөгжлийн Хөтөлбөрийн Нам
17. Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам
18. Монгол Ардын Хувьсгалт нам /МАХН/
19. Хамуг Монголын Хөдөлмөрийн нам /ХМХН/
20. Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/
21. Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/
22. Монгол Консерватив нам /МКН/
23. Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/
24. Ард түмнээ хайрлая нам /АТХН/
25. Монголын хүний төлөө нам
26. Үнэн ба Зөв нам
27. Зон олны нам /ЗОН/

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)