Е.Медведева ДАШТ-ийг өнжинө

Олимпийн хошой мөнгөн медальт, ОХУ-ын уран гулгагч Евгения Медведева Италийн Миланд болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өнжихөөр болжээ. Эмч нар түүнийг ойрын 4-8 долоо хоногийн хугацаанд өндөр ачаалал авч болохгүй гэж зөвлөсөн учир ийнхүү өнжихөөр болсон гэнэ. Хэрвээ зөрчвөл мэс засал хийлгэх нөхцөл байдалд хүрч болзошгүйг эмч нар түүнд анхааруулжээ.

ДАШТ-д Е.Медведеваг залуу тамирчин Станислава Константинова орлох гэнэ. ОХУ-ын Уран гулгалтын холбооны тэргүүн Александр Коган энэ талаар мэдэгдэл хийжээ.  

Станислава Константинова


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)