“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулна

"Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлал, тогтоолын төсөлд санал авч байна. 

УИХ-аас  “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг 2013 онд баталсан. Салбарын баримт бичигт одоо мөрдөгдөж буй 3.8, 3.9  дэх заалтад өөрчлөлт оруулахаар холбогдох мэргэжилтнүүд төсөл боловсруулаад байгаа аж. Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлал, тогтоолын төсөлд саналаа 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дотор [email protected] цахим хаягаар ирүүлэх болон Зам, тээврийн хөгжлийн яамны 210 тоот өрөөнд бичгээр хүргэж өгч болох юм

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй заалт

3.8.Агаарын тээврийн зах зээлийг үе шаттай чөлөөлөх бэлтгэлийг хангах зорилгоор үндэсний агаарын тээвэрлэгчийн олон улсын үндсэн нислэгийн чиглэлд (Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар) хоёрдогч тээвэрлэгчийг оруулахгүй байх, бусад тээвэрлэгчийг олон улсын бусад шугамд, орон нутаг, бүс нутгийн шугамд хуваарилах зарчмаар агаарын тээврийн зах зээлийг эдийн засгийн хувьд зохицуулах чиглэл баримтална.

3.9.Гадаад улсын үндсэн нислэгийн чиглэлээс Монгол Улс руу хуваарьт нислэг үйлдэх тээвэрлэгчийн тухайд “нэг шугам-нэг тээвэрлэгч” бодлого баримталж, үндэсний компанийн өрсөлдөх чадварыг сайжруулж, ижил тэнцүү орчинд өрсөлдөх боломжийг бүрдүүлнэ.

Өөрчлөх төсөл:  

3.8. Агаарын харилцаанд чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, нислэгийн давтамжийг, багтаамжтай уялдуулан үе шаттай нэмэгдүүлэх зарчмаар олон улсын нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээврийг эдийн засгийн хувьд зохицуулах чиглэл баримтална.

3.9.Гадаад улсаас Монгол Улс руу хуваарьт нислэг үйлдэх тээвэрлэгчийн тухайд үндэсний компанийн өрсөлдөх чадварыг харгалзан, ижил тэнцүү орчинд өрсөлдөх бодлого баримтлана.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. huviin ongotsnii huul

    0 0 Хариу бичих