Сүйрсэн онгоцны хар хайрцгийг олжээ

Балбын нийслэл Катмандуд сүйрсэн Бангладешийн иргэний агаарын тээврийн “Bombardier Q400” онгоцны хар хайрцгийг олжээ. Ингэснээр ослын шалтгааныг олоход илүү хялбар болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Онгоц Бангшладешийн нийслэл Даккагаас хөөрч, өчигдөр Балбын Катманду хотын нисэх онгоцны буудалд газардах үедээ осолдсон юм. Онгоцонд 71 зорчигчоос гадна нисэх багийн дөрвөн хүн сууж явсан бөгөөд багаар бодоход 49 хүний амь нас үрэгдсэн гэсэн мэдээлэл цацагдаж байгаа юм.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)