А.Меркель В.Путин нар бэлэг солилцдог

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарыг зөвхөн ажил хэрэг холбодоггүй гэнэ. Тэд заримдаа бие, биедээ хэрэгтэй зйүлсийг нь өгч тусалдаг сайхан харилцаатай ажээ. Андрей Кондрашовын бүтээж буй “Путин” баримтат киноны хоёрдугаар ангид энэ тухай тодорхой гарах гэнэ.

Киноны нэгдүгээр анги аль хэдийнэ үзэгчдийн хүртээл болсон. Харин хоёр дахь анги нь удахгүй үзэгчдэд хүрэх гэж байгаа аж. Одоо гарх гэж байгаа ангид В.Путин Германы Канцлер Ангела Меркель өөрт нь хааяа сайн чанарын герман шар айраг явуулдаг гэж ярьжээ. Тэрээр Ардчилсан Германд сурч байхдаа шар айргаараа алдартай Радеберг хотод байс гээд очиж “халбагаддаг” байсан гэнэ.  

А.Меркель чухам энэ хотын үйлдвэрээс авсан шинэхэн шар айргийг В.Путинд явуулдаг байна. А.Меркель кинонд өөрөө энэ талаараа ярьдаг гэнэ. Тэрээр В.Путинд шар айраг явуулж, В.Путин хариуд нь Оросоос л олох боломжтой амтат түрс илгээдэг ажээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)