БНСУ-ыг зорих монголчуудын ачааг шалгаж, хүнсний бүтээгдэхүүнийг нь хурааж байна гэв

БНСУ руу зорчих иргэдийн анхааралд хүргэх нэгэн мэдээлэл байна. “Солонгос улс дахь монголчууд” фейсбүүк группт нэгэн залуугийн анхааруулга болгох үүднээс оруулсан постыг гэрэл зургийнх нь хамт та бүхэнд хүргэе. Уг постыг өнөөдөр 11:00 цагийн үед нийтэлсэн юм. О.Тэмүүлэн гэх нэртэй фейсбүүк хэрэглэгч тэрээр “Солонгосруу зорчих нутаг нэгтнүүд минь ээ. Урьд шөнө Korean Air-аар ирсэн 150 гаруй монголчуудыг бүгдэд нь номeр тараагаад 3 цаг гаруй оочeрлуулж байгаад бүх хүний чeмодан савыг нэг нэгэнгүй үзэж шалгаж байна. Шүлхий юм уу, эсвэл eр нь л манайхныг шалгаж байгаа юм уу мэдэхгүй. Бусад онгоцныхон зүгээр л гараад л. Тамхи, тариа, хиам, борц, боорцог еэвэн гээд л хуй хураагаад дээр нь хил зөрчигч гэсэн юман дээр гарын үсэг зуруулаад байх шиг байна. Хүмүүс утсаар яриад л чиний захисан юмыг хураалгах нээ ....тэр боодолтой юманд чинь юу байсын.... өлбөрч үхэх гэж байгаа биш дэмий юм авч ирсийн гэх мэт яриа энэ тэндгүй. Ийм шалгалт бол ганц өнөөдөр биш байгаа бололтой. Тиймд өөртөө болон өрөөлд төвөг учруулахгүй сайхан аялцгаагаарай” гэжээ.

Монгол улсын 11 аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан тухай мэдээллээс үүдэн БНСУ-ын хил дээр ийм арга хэмжээ авсан байхыг магадлалтай. Ямартаа ч бид холбогдох байгууллагаас яагаад ийм арга хэмжээ авах болсон талаар лавлан эргэн мэдээлэх болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. uu dajguim bnshd niseheesee umnu avaad nischvel amar yum bishuu mongol town ruu yavah gj metronii mungu, ireh butsah tsagaa urj bhaar. unegui avna ged mongol town yavaad uzldee zarim ni. unegui yumandaa arai durtai yumaa manaihan

    0 0 Хариу бичих
  2. Чингис хаан нисэх буудалд гадаад пасдортоо бүртгүүлээд 35000 воны нэгжтэй солонгос утасны дугаар 2000 төгрөгөөр авч байна лээ

    0 0 Хариу бичих
    • Монголтаунд үнэгүй өгдийн.

      0 0