В.Путин Их Британид хордуулагдсан тагнуулчийн талаар анх удаа ам нээлээ

Их Британийн талд тагнуул хийсэн хэргээр ял эдэлж, улмаар Их Британид солилцоогоор очоод байхдаа хордсон байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн Сергей Скрипалийн талаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин анх удаа ам нээлээ. Британийн хэвлэлүүд энэ хэрэгт ОХУ-ын тусгай алба оролцсон гэж хардаж байгаа юм.

Хэвлэлийн бага хурлын үеэр ВВС агентлагийн сурвалжлагч В.Путинээс “Сергей Скрипалийн хэрэгт ОХУ хариуцлага хүлээх үү” гэж асуухад тэрээр “Та эхлээд өөрөө наад асуудлаа ойлгочих. Дараа нь энэ асуултад чинь хариулья” гэж хариулжээ.

Үүнээс өмнө В.Путины хэвлэлийн төлөөлөгч Д.Песков энэ хэргийг “Их Британийн хэвлэлүүдийн ээлжит дасгал” гэж нэрлэж байв.   

С.Скрипаль


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)