Тогоотой хоол руу унаж түлэгдсэн хүү нас баржээ

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд оршин суух хаягтай, 1 нас 6 сартай, эрэгтэй Т нь энэ сарын 11-нд гэртээ тоглож байхдаа буцалж буй тогоотой хоол руу унаж түлэгджээ. Улмаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд очин боолт хийлгэн гэрээр эмчлүүлж байсан байна. Гэтэл өчигдөр хүүгийн бие муудаж Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн очих үедээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Бяцхан хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)