Пэрис Хилтон анх удаа гэрлэх гэж байна

Зочид буудлын сүлжээ эзэмшдэг баян бизнесмэн гэр бүлийн өв залгамжлагч Пэрис Хилтон удахгүй анх удаагаа гэрлэх гэж байна. Удахгүй 37 насны босго алхах гэж буй тэрээр аз жарлгалдаа умбаж байгаагаа шар хэвлэлийнхэнд дэлгэжээ. Найз залуу, удахгүй нөхөр нь болох гэж буй Крис Зилк нь түүнийг гоо үзэсгэлэнтэй бүсгүй гэдгээс гадна ухаалаг эмэгтэй гэж үнэлдэгт нь тэрээр маш баяртай байгаа аж.

К.Зилк хэд хоногийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа ирээдүйн эхнэрээ өөртэй нь учирч байсан эмэгтэйчүүдээс хамгийн ухаалаг нь, мэдэхгүй юм гэж байхгүй, юу ч асуусан зөв хариулт олдог гэх мэтээр магтсан юм.

Тэд 2016 оноос болзож эхэлсэн бөгөөд Крис өнгөрсөн Зул сарын баяраар Пэрист гэрлэх санал тавьж зөвшөөрүүлсэн юм байна.    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)