В.Меладзегийн гэрт дуулах хориотой

ОХУ-ын хөгжмийн нэрт продюссер, дуучин Валерий Меладзе гэртээ огт дуулдаггүй гэнэ. “Гэртээ бусдын ч, өөрийнхөө ч зохиосон дууг дуулдаггүй ээ” гэж тэрээр өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. “Манай гэрт дуулж хуурдах хориотой. Энэ дүрэм хүүхдүүдэд ч, зочдод ч хамаатай. Манай гэрт зөвхөн тайван, чимээгүй байдал ноёлдог. Бид гэртээ гэр бүлийнхээ яриа хөөрөөг л өрнүүлэхээс дуулдаггүй. Дуу хөгжим тайзан дээр байгаа нь хангалттай” гэж тэрээр “7 хоног” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Хүүхдүүд нь энэ дүрмийг зөрчиж гэмээ нь хатуу эцгийнхээ зэмлэлийг хүртэх болдог ажээ.  

Валерий Шотаевич Меладзе нь охидын алдартай хамтлаг “ВИА Гра”-г гаргаж ирсэн, өдгөө “Voice” шоуны хүүхдүүдийн дунд зохион байгуулж байна. “ВИА Гра” хамтлагийн гишүүн асан Альбина Жанабаеватай гэрлэсэн. ОХУ-ын гавьяат жүжигчин, Чеченийн БНУ-ын Ардын жүжигчин цолтой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)