Доналд Трамп Х.Баттулга Ерөнхийлөгчид хариу захидал ирүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампт захидал бичсэн тухай мэдээлэл гарч байсан. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүний захидлын хариуг ирүүлжээ. Тэрээр захидалдаа “Зул сар болон шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж захидал ирүүлсэн танд талархал илэрхийлье. Мэланиагийн нэрийн өмнөөс болон хувиасаа танд, таны гэр бүлд болон Монголын ард түмэнд 2018 онд эрүүл энх, сайн сайн бүхнийг хүсэн ерөөж байна. Мөн манай Засгийн газар Монгол Улстай түншлэлийн үнэт харилцаагаа хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдгөө тэмдэглэе. АНУ Монгол Улсын итгэлийг олсон “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг бөгөөд бүс нутгийн болон олон улсын сорилтуудыг шийдвэрлэхээр хамтран ажиллахад Монгол Улс дэмжлэг үзүүлдэгт талархлаа илэрхийлье. Хоёр орон эдийн засгийн харилцаа бололцоогоо бүрэн ашиглаж чадахгүй байна. Худалдаа, хөрөнгө оруулалтаа шударга, харилцан ашигтай хэлбэрээр өргөжүүлэх арга замыг эрэлхийлэхдээ таатай байх болно. АНУ-ын хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпораци зэрэг худалдаа, хөрөнгө оруулалтын байгууллагууд Монгол Улстай ялангуяа хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт бизнесийн харилцааг өргөжүүлэх сонирхолтой байгаа. Мөн удахгүй хэрэгжих Мянганы сорилтын корпорацийн компакт гэрээ Улаанбаатарт эдийн засгийн өсөлтийг бий болгоно гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга таныг Вашингтон хотноо хүлээн авахдаа таатай байх болно. 2018 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсье" гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Ээ хоорхий Баттулгын тавьсан хусэлтэд ямар ч хариу алга шив дээ жижуурийн хэдэн уг хэлжээ хоорхий. Тэгээд ч ямар асуулт асууна тийм л хариу авна Баттулга мал

    5 0 Хариу бичих
  2. Гадагш мадагш явж яриа хэлэлцээр хийдэггүү нэг сонин ерхилөгч күн байнаа. Хэл мэл мэддэгүү ём болуу

    0 0 Хариу бичих
  3. ЯЛАГДАХ АМЕРИКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨРИЙН ТАВЬСАН ЖҮЖГЭНД ТОГЛУУЛЖ ЯЛЖ БАЙНА.НӨГӨӨДӨХ НЬ ХАРИУД НЬ АМЕРИКД ИРВЭЛ ОРООД ГАРААРАЙ ГЭЖ ДААПААЛЖЭЭ.ЮУН АЛБАН ЁСНЫ УРИЛГА! БОДВОЛ ЗӨВЛӨХҮҮД НЬ "ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ГЭЖ ӨӨРИЙГӨӨӨ БОДДОГ ОРОС БАЦААН" БАЙДАГ ГЭЖ ДУУЛГАСАН БИЗ.

    0 1 Хариу бичих