Баримлын шавар хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна

Хүүхэд багачуудын тоглох дуртай баримлын шавар эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх болсон тухай мэдээлэл гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдах боллоо. Туркийн телевизийн сувгаар цацагдсан мэдээгээр гар, хувцсанд наалдаж бохирдуулдаггүй, тод өнгөтэй, хурдан хатдаггүй, хуванцар савтай баримлын шавар нь хүүхдийг хордуулж,  гарын алга төдийгүй нүүр, биеэр тууралт туурах, энэ нь цааш даамжран арьс гуужих зэргээр өвчлүүлж байгааг сэрэмжлүүлжээ. Өнгө оруулах, хурдан хатахгүй байх, хувцас гар зэрэгт наалдахгүй байлгах үүднээс маш олон төрлийн химийн бодис найрлагад нь агуулагддаг нь ийнхүү эрүүл мэндэд аюултай болгодог байна. Хэдийгээр манай улсад ийм төрлийн хордлого, өвчлөлийн шинж тэмдэг бүртгэгдээгүй байгаа ч  ижил төрлийн баримлын шавар хүүхэддээ авч өгөхдөө хямд үнэтэй, дуураймал бүтээгдэхүүн сонгож хүүхдийнхээ эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)