Ц.Туваан: Манай намын толгой лидерүүд дүрмээ ойлгохгүй байна гэж байхгүй

"Ардчилсан намын зүгээс Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Х.Тэмүүжин нарыг намаасаа хөөсөн. Энэ нам цэвэршиж Нийгмийн даатгалын 160 хүн орлоо" хэмээн нийтлэлч Баабар хэлсэн. Үүнтэй холбогдуулан тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанаас энэ талаар "Өдрийн сонин"-ы сэтгүүлч тодруулсныг хүргэж байна.

-Сүүлийн үед Ардчилсан нам олны танил Баабар, Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Х.Тэмүүжин тэргүүтэй хүмүүсийг намаасаа хөөлөө гэдэг яриа гарч байна. Энэ нь зөв, буруу гэсэн байр суурийг танай намынхан илэрхийлж байгаа л даа. Яг ямар процесс өрнөөд байгаа юм бэ?
-Ардчилсан нам өөрийн гэсэн үндсэн дүрэмтэй. Уг дүрмийнхээ дагуу үйл ажиллагаа явуулдаг. 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуулиар Ардчилсан намд ард түмэн муу дүн тавьсан. Тиймээс бид ард түмний тавьсан дүнд дүн шинжилгээ хийгээд “Намыг шинэчлэхгүй бол болохгүй юм байна. Ард түмэн биднийг шинэчлэгд гэж байгаа юм байна” гээд намын дүрмэндээ өөрчлөлт оруулсан. Ингэснээр шинэчлэлийн ажил эхэлсэн. Дүрмийн гол концепци нь намын бүх гишүүдээрээ асуудлыг шийдүүлдэг болъё гэсэн юм. Энэ хүрээнд намын Их хурлыг хуралдуулсан. Их хурлаараа бид намынхаа дүрэмд өөрчлөлт оруулсан. Намын дарга, сонгуульд гишүүд тэр бүү хэл, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ хүртэл бүх гишүүдээсээ асуулга авч тодруулдаг болсон. Бүх гишүүдээс томилогдон, төлөөлж ирсэн гишүүд намын үндсэн дүрмийг баталсан. Уг дүрэмд одоо хэл ам болоод буй намын ротаци буюу эргэлтийн сонгуулийн асуудал туссан. Эргэлтийн сонгууль жил бүр болохоор дүрэмд орсон. 
Өмнөх намын удирдлагуудын үед 6-7 жил намын ротаци явагдахгүй байна. Ардчилсан нам шинэ залуу үе, эмэгтэйчүүдээ оруулж ирж цус сэлбэхгүй байна гэдэг шүүлмжлэлийг дотоод болон гадаад талаас маш хүчтэй ярьж байсан. Тиймээс ротаци буюу эргэлтийн сонгуулийг жил бүр хийж байхаар шийдвэр гарсан тул энэ хүрээнд болж буй үйл явц. Энэ сонгуульд хэн орох вэ гэдгийг өмнө нь манай нам ашиглаж байсан 100 онооны зарчмаар явсан. Намынхаа тухайн Үндэсний бодлогын хороонд сонгогдсон тойргийн намын тэргүүлэгчид, намын Хэрэг эрхлэх газар, Бодлогын зөвлөлийн ажлын албанаас гаргасан оноогоор дүгнэсэн. Нэг тойргоос хамгийн бага оноо авсан нэг гишүүнийг ротацийн буюу эргэлтийн сонгуульд оруулаад явж байгаа. 
-Гэхдээ намаас хөөлөө гэдэг зүйл яригдаад байгаа шүү дээ?
-Зарим хүмүүсийн хэлээд байгаачлан намаас хөөсөн болон намаас хасаж байгаа юм байхгүй. Манай намыг манлайлж явсан лидерүүд намынхаа дүрэм, журмыг ойлгохгүй байна гэж байхгүй. Харин өмнө нь явж ирсэн шигээ Ардчилсан намыг муухай харагдуулах, хагаралтай байгаа мэт мэдрүүлэх, намыг хуваах сонирхол бүхий хүмүүс тэр хүмүүсийн өмнөөс янз бүрийн зүйл бичиж байгаа байх


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Тэд эрт урьдын цагт манлай лидэрууд байсан байх. Харин одоо бол манлай луйварчид, хорчингууд болсон энэ бол гашуун унэн ш дээ. Энэ хогнуудаас салах хэрэгтэй Монголчуудаа Луйварчдыг бага багаар нь шахах хэрэгтэй Тэд одоо болсон Тамд очихоо хулээгээд байж байг

    0 0 Хариу бичих
  2. hoshnogo

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ