Сирид 12 настай хөвгүүд цэрэг болж, охид бэлгийн мөлжлөгт автаж байна

НҮБ-ын Хүүхдийн сан нь дэлхий дахинд байгаа хүүхэд бүрийн эрх ашиг, ирээдүй, сурч боловсрох нөхцөл гээд хүүхэдтэй холбоотой бүхэнд санаа тавьдаг тэдний дуу хоолой болж байдаг байгууллага билээ. Тус байгууллагаас саяхан хүүхдэд хамгийн халтай орнуудын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг Сири улс тэргүүлсэн байна. 

НҮБ-ын хүүхдийн сан Сири улсыг хүүхдэд хамгийн халтай улс гэж үзсэн нь дараах шалтгаантай. Дайны хөлд нэрвэгдсэн хүүхдийн тоо Сири улсад хамгийн их байгаа нь ийнхүү хүүхдэд халтай орноор нэрлэх гол үндэслэл болжээ. Дэлхий дээр өнөөдөр нийт 5.5 сая хүүхэд иргэний дайн, зөрчилдөөний улмаас  гэр оронгүй, дүрвөн амьдарч байгаа бөгөөд түүний 2.3 сая нь Сирийнх аж. Энэ нь дотоодын хямралтай, иргэний дайн зөрчилтэй байгаа бусад орнуудтай харьцуулахад хэд дахин илүү үзүүлэлт юм.

Дайнд амиа алдсан хүүхдийн тоогоор мөн л Сири улс тэргүүлсэн байна. Сирийн дайнд амь үрэгдсэн хүүхдийн тоо хамгийн багаар тооцход 10 мянга гэж хэлсэн боловч, яг үнэн хэрэгтээ хэд дахин их гэдгийг НҮБ-ын хүүхдийн сангаас мэдэгдсэн байна.

Сирид 12 настай эрэгтэй хүүхдийг цэрэг болгон албан хүчээр дайн тулалдаанд оруулж, балчир жаалууд энд тэнд буу зэвсэг агсан хамгаалагч, эргүүл хийн зогсож байгаа бол 12 настай охид албан хүчээр наснаасаа хэт эрт гэрлэж, бэлгийн хүчирхийлэлд автаж байгаа. Тав хүртэлх насны 323 мянга гаруй хүүхдүүд Сирийн бүслэгдсэн газар нутагт гэр оронгүй, өлөн зэлмүүн байдалтай аж төрж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Tsereg bolson 12 nastai huuhdiin zurgiig tawiasai. Er in bol diilenhde fake news uud ih ybdag bolj.

    0 0 Хариу бичих
  2. Mongol yalnaa-chuud Mongoliig ezest ni mun iim l baidald khurgene dee. Muu khun ukhdeggui gedeg. Muu khumuus Siri-d ch baina Mongold ch baina. Gutamshig.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ