Аялагч Ч.Мөнгөндалайн Мөнх сарьдаг ууланд хийсэн авиралт амжилттай болжээ

Хөгжлийн бэрхшээлтэй ч өөрийн зорьсон зорилгодоо хүрэхийн тулд тууштай зүтгэж, хүсэл мөрөөдлөө биелүүлж яваа аялагч Ч.Мөнгөндалайн энэ өвөл Хөвсгөл нууран дээгүүр чаргатай аялаж, Саяны нурууны ноён оргил Мөнх сарьдаг ууланд авирах соло аялал амжилттай болжээ. Саяны нурууны ноён оргил Мөнх Сарьдаг буюу Бүрэн хаан уул нь Хөвсгөл нутгийн хамгийн өндөр цэг бөгөөд далайн түвшнээс дээш 3491м өндөр оргил юм. 

Тэрээр өөрийн аялал, авиралтын тухайгаа фейсбүүк хуудсандаа: “2018.03.11 Mungundalai bi gantsaaraa. Ugluu maihangaasaa 4 tsagt garaad munkhsaridagiin orgild 10 tsagt garlaa. Amjilttai chadlaa. Bayrlalaa.Maihandaa 12 tsag 30 minutad irlee. Tsag agaar hund hetsuu tsasan shuurgatai bailaa. Itgel baihad chadna” хэмээн нийтэлжээ.

Ч.Мөнгөндалай өмнө нь монгол орноо унадаг дугуйгаар ганцаараа тойрсон тэвчээртэй, зоригтой аялагч билээ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)