Алдарт дизайнер Гивенчи нас баржээ

Францын төдийгүй дэлхийн хувцас загварын ертөнцийн бэлгэ тэмдэг болсон Хуберт дэ Гивенчи 91 насандаа таалал төгсжээ. Уг харамсалтай мэдээг түүний хамтран амьдрагч Филиппе Венет AFP News агентлагаар дамжуулан нийтэд мэдэгджээ. Үүний дараа Гивенчи брэндийн албан ёсны Инстаграм хуудаснаа эмгэнэлийн зурвас нийтлэгдсэн байна.

1927 оны хоёрдугаар сарын 21-нд Францын Бьювайс мужийн бяцхан хотод мэндэлсэн Гивенчийн үүсгэсэн брэнд өдгөө цүнх, гутал, гоо сайхан гэхчилэн бүхий л төрлийн бүтээгдэхүүнээрээ алдаршжээ. Францын От Кутюрын эцэг, францын хувцас загварын нэг өвөрмөц өнгийг дэлхийд таниулсан Гивенчийн загварууд өдгөө дэлхийн хамгийн алдартай, үнэтэй брэндүүдийн нэг болсон билээ. 1950-иад оноос уран бүтээлээ эхлүүлсэн Гивенчийн загварыг АНУ-ын тэргүүн хатагтай Жаклин Кеннеди, Холливүүдийн үзэсгэлэнт жүжигчин Одри Хепберн нар таалсан нь Америкийн зах зээлийг эзлэх гарц нь болж өгчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)