Спорт сонирхогчдын хувьд “Дашням”, “Балжинням” давхацсан өдрүүд айсуй

Ирэх амралтын өдрүүд спорт сонирхогчид, ялангуяа жүдо, чөлөөт бөх сонирхогчдын хувьд таатай үйл явдлаар дүүрэн байх нь ээ. Эмэгтэй чөлөөт бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээн энэ сарын 17-18-нд Японы Такасакид, жүдо бөхийн Екатеринбургийн “Их дуулга” тэмцээн энэ сарын 17-18-нд ОХУ-д тус тус болох юм.

Жүдогийн “Их дуулга” тэмцээн уламжлал ёсоор хөнгөн жингээсээ эхлэн аваргаа тодруулна. Манай улс бүтэн багаар оролцоно.

Харин эмэгтэйчүүдийн "Дэлхийн цом"-ын тэмцээнд Япон, БНХАУ, АНУ, Монгол, Беларусь, Канад, Швед, Румыний багууд хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөх гэж байна.

А. хэсэг: АНУ, Канад, Швед, Япон

Б хэсэг: Монгол, Хятад, Румын, Беларусь

Тэмцээний хуваарь:

3-р сарын 17 (УБ-ын цагаар)
10:00 Канад v. АНУ (A дэвжээ) // Moнгол v. БНХАУ (B дэвжээ)
11:15 Япон v. Швед (A дэвжээ) // Беларусь v. Румын (B дэвжээ)
12:30 Швед v. АНУ (A дэвжээ) // Румын v. БНХАУ (B дэвжээ)
13:45 Япон v. Канад (A дэвжээ) // Беларусь v. Moнгол (B дэвжээ)
17:30 Нээлтийн ёслол
18:00 Швед v. Канад (A дэвжээ) // Румын v. Монгол (B дэвжээ)
19:15 Япон v. АНУ (A дэвжээ) // Беларусь v. БНХАУ (B дэвжээ)

3-р сарын 18 (УБ-ын цагаар)
10:00 7-р байрын төлөө
11:30 5-р байрын төлөө
14:00 Хүрлийн төлөө
15:30 Алтын төлөө


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)