ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ӨНӨӨДӨР: Гуравдугаар сарын 13

Тайландын зааны баяр

Энэ хүчирхэг амьтдад зориулсан Тайландын зааны үндэсний өдрийг жил бүр тэмдэглэн иржээ. Уг баярын арга хэмжээг Бангкокоос хойд зүгт 80 км-ийн зайд байрлах тусгайлан зассан талбайд хийдэг юм байна. Энд хоёр сартай тугалаас нь эхлээд хөгшин заан хүртэл бүх зааныг харж болох ажээ.

624-Арабын хаан Мухаммад болон Меккагын Кураишийн шинэ дагагчдын хооронд болсон тулаанд арабчууд ялжээ. Ингэснээр Баруун Араб бүхэлдээ арабчуудын мэдэлд шилжсэн юм.

1567-Англи Францын нэгдсэн хүч болон Испанийн хооронд өрнөсөн 80 жилийн дайн Остервийлийн тулаанаар эхлэв.
1639-Харвардын коллеж Английн санваартан Жон Харвардын нэрээр нэрлэгджээ.
1809-Шведийн хаан IV Густаф Адольф төрийн эргэлтийн улмаас эрх мэдлээсээ татгалзав.
1845-Германы хөгжмийн зохиолч Феликс Мендельсоны туурвисан хийлийн концерт Лейпцик хотын тайзнаа тоглогдов. Түүний концертыг Фердинанд Давид удирджээ.
1881-Оросын хаан II Александер ордоныхоо ойролцоо алагджээ.
1921-Хиагт хотноо Монголын цэрэг, ардын төлөөлөгчдийн их хурал хуралдөж Ардын түр засгийн газрыг байгуулахаар болжээ. Хурлын төлөөлөгчид "Монгол ардын засгийн хэргийг бүгд түр захиран шийтгэх газар" гэж нэрийдхээр болсон байна.
Оросын  цагаан цэргийн жанжин барон Роман фон Унгерн-Штернбергийн удирдлаган доор Монголд нэвтэрсэн гамингуудыг хөөн гаргав. Ингэснээр Монгол Улс дахин тусгаар тогтножээ.
1940-Орос-Финландын хооронд өрнөсөн өвлийн дайн өндөрлөв.

Америкийн жааз хөгжимчин, яруу найрагч Скэтмен Жон төржээ

Скэтмен Жон (1942.03.13—1999.12.03) скет ба хаус стилийг хослуулсан хөгжмийн шинэ төрлийг анхлан бүтээгч бөгөөд "Scatman" гэх 1994 оны хитээрээ алдар нэрээ олжээ. Хүүхэд байхаасаа ээрдэг гажигтай байсан учир амжилтаа тэрээр “өөрийн амьдралын хамгийн том асуудлаа хамгийн ашигтай чанар болгосон” гэж хэлсэн юм.
Жон Пол Ларкин 1942 оны гуравдугаар сарын 13-нд Калифорни мужийн Эль-Монте хотод төрсөн бөгөөд ээрүү байсан нь түүнд сэтгэл зүйн том цохилт болжээ. 12 настайгаасаа төгөлдөр хуур тоглож эхэлсэн ба хөгжим түүнд хэл ярианаас нь илүүтэйгээр өөрийгөө тодорхойлох хэрэгсэл болсон байлаа. Элла Фитцжеральд, Луи Армстронг нарын хөгжмийг сонссоор тэр скэт стильтэй 14 наснаасаа танилцжээ. Далаад онд тэрээр жааз хамтлагийн мэргэжлийн төгөлдөр хуурч болсон юм. 1986 онд Transition альбом John Larkin лейблээ гаргасан нь тухайн цагтаа амжилтгүй байсан ч одоо үнэ цэнэтэйд тооцогддог. 
Ерээд онд тэр Берлинд ирээд жаазын төгөлдөр хуурчаар тоглолтуудад оролцож байлаа. Энэ үеэс тэрээр өөрөө тоглохын хажуугаар дуулахаар шийдсэн гэдэг. Мөн энэ цагаас тэр скэт дууг дэнс ба хип-хоптай холин дуулах болжээ. Тэр Инго Кэйсем, Тони Катанья нарын продюссерийн удирдлагаар "Scatman (Ski-Ba-Bop-Ba-Dop-Bop)" гэсэн анхны синглээ гаргасан байв. Энэ цомгоороо тэр ээрүү хүүхдүүдэд туслах хүсэлтэй байлаа. Тэр цагаас Скэтмен Жон нэрээр тоглолтоо хийж дараалан гурван цомог гаргасан байна. Хүнд өвчтэй байсан ч тэрээр ачааллаа бууралгүйгээр ажиллан “Бурханд таашаалтай бүгд нь надад сайхан үйлс… Би сайхан амьдралыг тууллаа. Гоо үзэсгэлэнг мэдэрлээ” гэж хэлж байлаа. Тэрээр уушгины хорт хавдраар Лос-Анжелес дэх гэртээ 1999 оны арванхоёрдугаар сарын 3-нд өөд болжээ. 

1943-Германы цэргүүд Краков хотын еврей хорооллыг хэсэгчлэн хаажээ.
1957-Кубын удирдагч Фулгенсио Батистагын засгийг түлхэн унагаах төрийн эргэлт бүтэлгүйтжээ.
1988-Японы Аомори болоон Хакодате хотуудыг усан доогуур холбосон "Сейканы нүхэн гарц" ашиглалтад оров. Энэ нь усан доогуурх хамгийн урт хонгил болсон юм.
1991-Аляск орчмын усан Эксон газрын тосны компанийн асгасан газрын тосыг цэвэрлүүлэхэд нэг тэрбум ам.доллар гаргахыг АНУ-ын Хууль зүйн яамнаас шийдвэрлэжээ.
1996-Шотландын Данблейны сургуульд Томас Ватт Хамилтон гэгч гал нээж 16 сурагч, нэг багш амиа алдав. Хэрэгтэн гэмт хэргээ үйлдсэнийхээ дараа амиа хорлосон байна.
1997-Тереза эх нас нөгцсөний дараа түүнийг гэлэнмаа Нирмала орлохоор болжээ.
2003-Шинжлэх ухааны "Nature" сэтгүүлд 350,000 жилийн настай хөлийн мөр Италиас олдсон талаар нийтлэгдэв.
2008-Дэлхийн зах зээл дээр нэг унци алтны үнэ 1,000 ам.долларт хүрчээ.
2013-Ромын католик сүмийн папын зөвлөл хуралдаж католик шашны 266 дахь хамбаар Францискийг сонгов.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)