ДЭМБ үл танигдах өвчин хэдэн сая хүнийг хөнөөж магадгүйг сануулав

Үл танигдах өвчний дэгдвэл испани бүсгүй гэсэн нэртэй томууны хөнөөлтэй зэрэгцэхээр хөнөөлтэй болно гэж эрдэмтэд хэлж байна. Сая сая хүмүүс даяарчллын шинэ өвчинд нэрвэгдэж магадгүй аж. Түүний шалтгаан нь одоогоор мэдэгдэхгүй байгаа халдвар ба үүнийг икс гэж нэрлээд байна. Энэ тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын илтгэлд өгүүлснийг "Science Alert" дамжуулжээ. Өнгөрсөн зууны эхээр 50 сая хүний аминд хүрсэн испани бүсгүй гэгдэх томуу шиг хор хөнөөлийг шинэ өвчин дагуулна гэжээ. Эрдэмтэд эртнээс ийм өвчин гарна гэдэгт бэлтгэлтэй байх хэрэгтэй гэсэн байна. Икс өвчнийг дэлхийд гарч болох өвчний жагсаалтад оруулжээ. Дэлхийд шинээр гарч болох халдварт өвчнүүдийн жагсаалтад өмнө нь Ласса, Эбола, Марбург, Зика вирусыг нэрлэж байжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)