Европын холбоо Оросын эсрэг хоригоо хагас жилээр сунгав

Европын холбооны эрх баригчид ОХУ-ын 150 иргэн, 38 компанийн эсрэг хоригоо дахин хагас жилээр сунгажээ. Хоёрдугаар сарын сүүлчээр, Европын холбооны гишүүн орнуудын төлөөлөгчдийн байнгын хороо хориг арга хэмжээгээ сунгах талаар тохиролцоо хийснээ мэдээлж байсан юм. Хоригт хамрагдсан хүмүүс ба байгууллагуудын нэрс хуучнаараа үлдсэн байна. Хоригийн өмнөх хугацаа нь энэ сарын 15-нд дуусч байгаа юм байна. Европын холбоо анх Оросын эсрэг хоригоо 2014 онд тавьсан цагаас хойш байнга зургаан сараар сунгаж иржээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)