Задралын ирмэг дээрх Ардчилсан нам

-Гишүүд нь “Шонхор”-ын С.Эрдэнийг АН-ын дарга болгосноос АН-ыг бүхэлд нь “Шонхор” болго гэж сонголт хийгээгүй байлтай-

Эрх баригч байсан АН 2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялагдал хүлээж, намаа шинэчлэхээр хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн. Нэг талаараа Монголын улс төрийн намуудад шинэ соёлыг түгээсэн үйл явц болсон ч намын эрх мэдэл нэг хүний гарт шилжиж, рейтинг нь улам бүр унаж байна гэх шүүмжлэлийг намын лидерүүд нь хэлэх болсон. Ардчилсан нам ёроолдоо хүртэл унаг, үүний дараа намаа цэвэрлэж авъя гэх байр суурь илэрхийлэх лидер ч тус намд бий.

Шинэчлэл хийж буй нь зөв ч мөнгөний сонгууль явуулж болохгүй, бодлого, хөгжил, гарц шийдэл ярьдаг нам болъё гэх саналыг намын лидерүүд нь гаргаж байсан ч С.Эрдэнэ өөрийн дүрмээрээ тоглосон нь шууд бусаар намаа хоёр хуваахад хүргэсэн. Яагаад гэхээр С.Эрдэнэ “Ардчилсан нам “амьд” нам боллоо” хэмээх үгийг мэдэгдэл, мэдээллийн завсарт байсхийгээд л ярьж байгаа. Тэгвэл үнэхээр гишүүдийнхээ дуу хоолойг сонсч чадсан уу гэвэл бас л эргэлзээтэй. Тэрээр “Манай нам бүх шатандаа шинэчлэгдэж, элдэв фракц, улс төрийн бүлэглэлийн савраас бүрэн чөлөөлөгдсөн. Бид өнөөдөр бодлогын, шинэчлэлийн нам боллоо. Ардчилсан нам санхүүгийн ил тод байдалд бүрэн шилжсэн” хэмээн зарласан. Тэгсэн хэр нь санхүүгийн тайлангаа гишүүддээ тайлагнаагүй жил гаруй хугацаа болсон байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин “Шинэ дүрэм бичигдээд эхний ротациа хийгээд явж байх шиг байна. Ротациар 120 гаруй хүн хасагдсан. Энэ бол нам дотор байдаг л үзэгдэл. АН-д байгаа том дутагдал бол нам дотор байгаа нэг андыгаа өөр намын гишүүнээс илүү үзэн ядаж байна. Ярилцаад ойлголцох олон зүйлийг фракциараа зааглаж хувааж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Харин ч АН доторх фракцууд нэгдэж, хүчээ зузаатгаж, 2020 оны сонгуульд бэлтгэж байгаа дүр зураг харагдаж байх. Хамгийн наад захын жишээ, Ардчилсан намд үеийн үед нөлөөтэй байсан “Алтангадас” фракц МҮДН-тэй, 2016 оны сонгуулийн өмнө “гарч ирсэн” МоАН фракц Зүүн хойд Ази, Кроун, “Нэг Ардчилал”-тай нэгдэж байгаа гэх мэдээлэл байна.

Х.Тэмүүжинтэй адил байр суурьтай АН-ын маш олон гишүүн бий. Манай нам фракцгүй болсон гэж зарлаж байгаа ч харин ч эсрэгээрээ фракцууд нь улам хүчээ авч, талцал хуваагдал бие биенийгээ “хэмлэсэн” зүйлүүд ажиглагдах болжээ. С.Эрдэнэ Үндэсний бодлогын хорооны гишүүнд өөрийн хүнээ түлхүү оруулж, фракцыг “устгах”-ын төлөө явж байгаа ч тэр хүчин мөхөсдөж байна.

Харин ч АН доторх фракцууд нэгдэж, хүчээ зузаатгаж, 2020 оны сонгуульд бэлтгэж байгаа дүр зураг харагдаж байх. Хамгийн наад захын жишээ, Ардчилсан намд үеийн үед нөлөөтэй байсан “Алтангадас” фракц МҮДН-тэй, 2016 оны сонгуулийн өмнө “гарч ирсэн” МоАН фракц Зүүн хойд Ази, Кроун, “Нэг Ардчилал”-тай нэгдэж байгаа гэх мэдээлэл байна.

2016 оны сонгуулийн өмнө МоАН фракц дээр дурдсан жижиг фракцуудыг эгнээндээ нэгтгэсэн байсан ч зарим талаараа бүрэн “нэгдээгүй” байсан юм. Гэхдээ эдгээр фракцын эсрэг талд хамгийн хүчтэйд тооцогдох болсон “Шонхор” фракц бий. Энэ фракцаас сүүлийн хоёр намын дарга “төрж”, Үндэсний бодлогын хороо болоод нийслэл, дүүргийн намын хороонд өөрсдийн хүчээ зузаатгаж байна. Мөн өөр фракцуудаас лидер “урвуулах” хандлага ажиглагдаж байгаа юм.

Үүнээс үзэхэд 2020 оны сонгуулийн өмнө Ардчилсан нам дахь фракцуудын зөрчил хүчээ авч, зарим нь намаасаа гарч, шинэ нам байгуулах үйл явц ажиглагдаж байна. Ялагдсан намын гишүүд намын байраар эргэлдэх, улс төрийн үйл ажиллагаанд оролцох нь багасдаг ч Ардчилсан намынхны хувьд 2020 оны сонгуулийг алдаж болохгүй боломж гэж харж эхэлжээ. Тиймдээ ч талцал хэрүүл тогооноосоо халиад байна.  

Хэдий тийм ч С.Эрдэнэ ямар ч үнээр хамаагүй гэж зүтгэсээр намын дарга болсон учраас “Шонхор”-оос “Шонхор”-т АН-ын удирдлага шилжээд байгаа нь өнөөдрийн бодит үнэн

Энэ үйл явц одоо өрнөж буй сценараар баталгаажиж байх. Нэг жил гаруйн өмнө Ардчилсан нам бүх гишүүдээсээ асууж, тодруулсан шинэ даргатай болж, дүрэмдээ ч өөрчлөлт оруулсан. Дүрмийн өөрчлөлтийн хүрээнд Үндэсний зөвлөлдөх хороогоо нэрийг нь өөрчилж, гишүүдийнхээ тоог нэмсэн. Ингэснээр Үндэсний бодлогын хороо 380 гишүүнтэй болоод буй юм. Үндсэндээ намын шийдвэр гаргах дээд байгууллага. Хоёр жил тутамд ротаци явуулж, гишүүдээ сэлгэж “салхи” оруулахаар дүрэмдээ заасан. Өөрөөр хэлбэл, сонгуулийн өмнөх жилд ротаци явуулахгүй.

Ротациар хасагдсан 116 хүний оронд 145 хүн өрсөлдөхөөр нэрээ бүртгүүлжээ. Нэрсээс харахад “Шонхор” фракцад харьяалагддаг хүмүүс цөөнгүй байна. Хэрэв С.Эрдэнийн энэхүү хүч түрэлт үргэлжилж, АН-ын фракцууд эвлэлдэх бус, “Шонхор” ба бусад гэж хуваагдвал, тэр нь даамжирч “Шонхор”-ынхон АН-ыг залбал 2020 оноос их юм хүлээх хэрэггүй гэх хүн тус намд цөөнгүй байна.

Угаасаа “Шонхор”-ынхон 2016 оны сонгуульд АН-ыг залуурдаж ороод өнөөгийн есхөн суудалтай, сулбагар сөрөг хүчин болгосон. Хэдий тийм ч С.Эрдэнэ ямар ч үнээр хамаагүй гэж зүтгэсээр намын дарга болсон учраас “Шонхор”-оос “Шонхор”-т АН-ын удирдлага шилжээд байгаа нь өнөөдрийн бодит үнэн. Гэхдээ жирийн гишүүд нь “Шонхор”-ын С.Эрдэнийг л АН-ын дарга болгосноос АН-ыг бүхэлд нь “Шонхор” болго гэж сонголт хийгээгүй байлтай.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)

  1. Энэ намаас хятад гаралтай алуурчдыг нь мөн тэдгээр хятад гаралтай мафижсан алуурчдаа даган баясаж Монголыг цөлмөх, сөнөөх, бүх талаар сүйрүүлэх ажиллагаанд нь идэвхтэй оролцдог монголоо алдсан хүн хогнуудыг нь толгой дараалан цааш нь харуулж дэлхийгээс тонилгочихвол жаахан ч гэсэн улс төрийн намын төрхөнд орж магадгүй. За даа ер нь бол Монголчуудын үйлийн үрээр Монголыг цөлмөх, сөнөөх, хятадад уусгахын тулд гарч ирсэн коммунист хятадаас гаралтай чөтгөр шулмаснуудын "ардчилсан" баг зүүсэн, нам нэртэй мафи юм.

    0 0 Хариу бичих
  2. Эрдэнээ фракцуудыг намаас хөөх нь зөв ш дээ фракцуудын хэрүүлээс болж АН олон удаа засгийн газраа огцоруулсан түүхээ мартсан ууу

    0 0 Хариу бичих
  3. DOORHI SETGEGDEL BICHEED BOOJ UHEH GEED BGAA NUHDUUD AN-g taraan butargagch nar zochin bolj bicheed bna bolioch medegdeed bnashdee An-d hor nairuulj yavaad huugduj bgaagaa oilgitsgooh heregtei Booj uhlee uhlee

    2 1 Хариу бичих
    • АНы алмас минь далд ор

      0 0
  4. Сонгууль болохоор хурлын эгнээний урдуур лахайтал суучихаад шал худлаа философи ярихаас цаашгүй, төрийг эзэгнэх дуртай түмний доог болсон хуучин гайнуудыг хөөх хэрэгтэй. Түмний үйл хэргийн төлөө амжиллт гаргаагүй л бол дахин төрд ажиллуулах хэрэггүй.

    4 1 Хариу бичих
  5. Энэ АНы хэдэн дебилууд Ардчилал гэж ямар балтушныхаа юмыг мэддэг юм худлаа шааж хулгай луйвар хийж Тугжилдэхийг л мэднэ уу гэхээс. Энэ новшнууд мань хэдээ жаргуулж яаг харагдаач

    6 0 Хариу бичих
  6. Ард тумнийхээ ясыг нь цайтал молждог АН гэж хэдэн луйварчид бур мосон далдраасай амар тайван амьдрахсан

    4 0 Хариу бичих
  7. Улс Монгол минь мөхөж байснаас энэ муу АН, МАН мөлвөл таарна.

    0 0 Хариу бичих
  8. ГОМДОГСОДЫН НАМ БАЙГУУЛАХ ЭРХ НЬ БАЙГАА Ш ДЭЭ.ККК.

    0 1 Хариу бичих
  9. задрал уу ? мөхөл үү ?

    0 0 Хариу бичих
  10. МОНГОЛ УЛСЫГ ӨНӨӨГИЙН ЭНЭ ДАМПУУРАЛД ХҮРГЭЖ ОДОО ЯМАР ЗАМААР ХААШАА ЯВАХЫГ МЭДЭХГҮЙ БОЛГОСОН 2 БҮЛЭГЛЭЛИЙН НЭГ АН. ЭНЭ БҮЛЭГЛЭЛ МОНГОЛЧУУДАД ХЭРЭГГҮЙ

    0 0 Хариу бичих
  11. Зэнхболд, Сэрдэнэ хоёр эгзэгтэй үед дампуурсан намыг өөд нь татна гэдэг ёстой БУХЫН ДООДОХ байлгүй .Анх сонгохдоо л аль овилгогүй эвдрэлийн эзэн байж чадах хүмүүсдээ дампуу гишүүд нь дуртай болохоо харуулсан. Гишүүдээсээ эхлээд жаахан овилготой болцгоохгүй бол энэ нам бүтэхгүйчүүдийн шургалах дээвэр болсныг мэдэж авцгаа. Юун 60 тэрбум, мөнгөн дээр дэвхцэхийг үзүүлж өгдөг нь АН шүү дээ.

    1 0 Хариу бичих
  12. Сонгуульд ажилсан урамшууллын мөнгөө өгөөчээ.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ