Монгол Улсын 4000 гаруй иргэн Туркт амьдарч байна

Монгол Улсын иргэд визгүй зорчдог 20 улс бий. Тэдний нэг нь Турк. 2013 онд тус улстай харилцан визгүй зорчдог болсоноор тус улсыг зорих иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар Турк улсад Монгол Улсын 4000 гаруй иргэн амьдарч байгаа ажээ. Тус улсад төрийн айлчлал хийж буй УИХ-ын дарга М.Энхболд эдгээр иргэдийн төлөөлөлтэй уулзжээ. Энэхүү уулзалтыг Истанбул хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар зохион байгуулсан байна. Уулзалтад оролцсон иргэд гадаадад ажиллах хүч гаргах бодлогод өөрчлөлт оруулах, турк сургууль төгсөгчдийн боловсролын гэрчилгээг хүлээн зөвшөөрдөг болгох, гадаадад байгаа иргэдийнхээ соёл, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд анхаарал хандуулах, орон сууцны ипотекийн зээлд хамруулах, албан ёсоор оршин суух зөвшөөрөл авах нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг саналыг хэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ene yag "Shuurhai" medee mun uu?

    0 0 Хариу бичих