Мөнгөн усанд хордсон байж болзошгүй 80 хүнээс шинжилгээ авахаар болжээ

Увс аймагт мөнгөн ус тархсан тухай мэдээлэл гарсан. Үүний дагуу тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Онцгой байдлын газрын удирдлагуудын мэдээллийг сонсчээ. Увс аймгийн Онцгой байдлын газар мэдээлэлд "Анх хоёрдугаар сарын 13 нд иргэн Б, Л нарын гэрт хүүхдүүд тоглож байгаад мөнгөн ус алдагдсан гэдэг мэдээлэл хоёрдугаар сарын 23-нд ирсэн. Байрнаас 1.2 грамм мөнгөн ус илрүүлсэн. Тухайн үед халууны шил хагарсан гэж мэдээлэл өгсөн. Гэвч хүүхдүүдийн хэлснээр хоёр вакусны шилтэй мөнгөн ус байсан байх магадлалтай. Тухайн байрны хоёр тоотод оршин суугч иргэн Б-гийн хоёрдугаар ангид сурдаг хүүхэд анги дээрээ мөнгөн ус авч ирж тоглосон. Энэ тухай эцэг эхчүүд, хүүхдээсээ сонсоод мэргэжлийн байгууллагуудад хандаж анги танхимд шалгалт хийхэд гурван ширээ болон шалны завсраас 0.6 гр мөнгөн ус илэрсэн. Одоо тус ангид хичээл орж байсан нэг багшийн арьсаар нь юм туурсан. Бас нэг багш нь жирэмсэн гэдэг мэдээлэл байна. Хэргийг харъяалалын дагуу ЦЕГ-ын Хүрээлэн буй орчинтой тэмцэх алба шалгадаг. Аймгийн Цагдаагийн газар дээр зөвхөн хэрэг бүрдүүлэлт л хийдэг учраас шууд арга хэмжээ авах боломж хязгаарлагдмал байна. Эхний ээлжинд 80 хүнээс шээсний шинжилгээ авч хот руу явуулна. Хойд хилээр мөнгөн ус оруулж ирж зардаг, дамжуулдаг сүлжээ байх магадлалтай гэж хуулийн байгууллага үзэж байгаа юм байна. Тухайн анги дээрээ мөнгөн ус авч ирсэн хүүхдээс шинжилгээ авах гэхэд эцэг эх нь зөвшөөрөхгүй байгаа" гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хорт хавдар тусна даа

    0 0 Хариу бичих