Дархан-Уул аймагт 47 хайгуулын лиценз олгохоор төлөвлөжээ

Дархан-Уул аймагт орших 47 байршилд хайгуулын лиценз олгох талаар холбогдох яамнаас санал хүргүүлжээ. Тус аймгийн Засаг дарга С.Насанбат энэ саналыг сумдынхаа удирдлагуудын хамт урьдчилан хэлэлцсэн байна. Энэхүү 47 байршилд нь иргэдийн суурьшлын бүс нутаг, хадлан тариалангийн талбай, бэлчээр зуслангийн газар гэх мэт газрууд байгаа учраас сумдын удирдлагууд хайгуулын лицензийг олгох боломжгүй гэж үзэн татгалзсан хариу өгч байжээ. Энэ удаад хэлэлцээд ганцхан газарт нь л хайгуулын лиценз олгохыг зөвшөөрөх нь зүйтэй гэж үзжээ. Энэ шийдвэрээ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаараа эцэслэн баталгаажуулах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)