Ч.ГАНЗОРИГ: Гарын үсгийг дуурайлган зурсныг олон улсын шинжээчид тогтоосон

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар 2007-2013 онд ажиллаж байсан Ч.Ганзориг өөрийн байр сууриа илэрхийлж олон нийтэд хандаж захидал бичсэнийг “Үндэсний шуудан” сонин нийтэлжээ. Уг захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар 2007-2013 онд ажиллаж байсан Чимиддоржийн Ганзориг миний бие сүүлийн өдрүүдэд манай бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа ноцтой асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлж, Монголынхоо олон нийтэд хандаж байна.

“Жаст” групп, “Стандарт” банкны хооронд хийгдсэн зээлийн баталгааг “Эрдэнэт үйлдвэр” гаргасан гэх асуудлаар хууль, хяналтын байгууллага 2013 оноос шалгаж байгаа бөгөөд одоо ч үргэлжилсээр байгаа. Миний хувьд дэлхийн хэмжээний топ үйлдвэр болох “Эрдэнэт”-ийг удирдаж байсны хувьд хүссэн хүсээгүй энэ асуудалд ороогдон холбогдох байгууллагуудад өөрийн мэдэх зүйлээ хэлж тайлбарласаар өнөөг хүрлээ.

Улс орныхоо болон “Эрдэнэт”-ийн 6,000 хүнтэй том хамт олны өмнө өндөр хариуцлага хүлээсэн албан тушаал хашиж байсан хүний хувьд хэдэн жилийн турш ужгирч, сүүлийн үед улс төрийн өнгө аясын илэрхийлэл олж байгаа “Эрдэнэт”-ийн гэх баталгааны асуудал үнэн мөнөөрөө шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байдаг. Тийм ч учир өнөөг хүртэл хууль хяналтын байгууллагуудын хийж байгаа шалгалтад нөлөөлчих вий гэх болгоомжлолын улмаас хэвлэл, мэдээллийн байгууллагад хандаж байгаагүй. Олон нийтэд ч аливаа нэг тайлбар сэлт хийж байгаагүй.

Энэ удаа олон нийтэд хандахаас аргагүй болгож буй гол зүйл бол Монгол Улсын Засгийн газар Лондоны Арбитрын шүүхийн шийдвэрийг харгалзан “Эрдэнэт үйлдвэр”-т Өмнөд Африкийн “Стандарт” банктай арбитрын тогтоосон төлбөрийн дүнг багасгах, өдөр, өдрөөр тооцогдож байгаа хүүг зогсоох үүднээс яриа хэлцэл хийх зөвшөөрөл өгсөнтэй холбоотой.

Хэдийгээр асуудал амаргүй байгаа, хараат бус Арбитрын шүүхийн шийдвэр гарсан нь үнэн ч Монголын шүүхэд одоог хүртэл албан ёсоор хүргүүлээгүй байгаа энэхүү шийдвэртэй холбоотой аливаа яриа хэлцлийг Монголын тал яаран хийх шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь олон улсын конвенцээр өөрт олгогдсон эрхээсээ сайн дураараа татгалзаж байгаа хэрэг болно. Үүнийг би цэвэр улс орны эрх ашиг, нөгөөтээгүүр цөөнгүй жил удирдаж жаргал, зовлонгоо хуваалцсан уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн хамт олны ашиг сонирхлын үүднээс анхааруулж байна.

Улсын Их Хурлын зарим гишүүдийн асуулгад Засгийн газар хариу егөхдөө “Стандарт” банкнаас 213 сая ам.долларын зээл “Эрдэнэт үйлдвэр”-ийн дансанд орсон мэтээр дурдсан нь ташаа бөгөөд тэдгээр шилжүүлэг нь “Жаст’’-тай холбоотой зээл бус зэсийн борлуулалтын орлого байсан гэдгийг залруулъя.

Шалгагдаж, элдэв байдлаар хэлэгдэж байгаа миний хувьд гэм буруугүй болох нь хэзээ нэгэнтээ тогтоогдох байх аа. Надад өөрийнхөө гэм буруугүйг нотлох баримтууд хангалттай бий. Тэдгээрийг хууль хяналтын байгууллагуудад гаргаж өгч байгаа.

Түүнчлэн Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд хандаж ээдрээ түвэгтэй энэ асуудалтай холбоотой зарим баримтуудыг тодорхой саналын хамт хүргүүлээд байна.

Одоогоор олон нийтэд нээлттэй байдлаар дараах зүйлийг хэлье. Эцсийн дүндээ “Жаст” группийн ерөнхий захирал Ш.Батхүү олон баримтыг, түүний дотор миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдэг”нь Монголын шүүхээр тогтоогдоно гэдэгт би эргэлздэггүй. Хувь хүний асуудал яах вэ, хэзээ нэгэнтээ учир нь олдох биз. Харин олон улсын шинжээчид, шүүх шинжилгээний байгууллагаар хуурамч болох нь тогтоогдсон, баримт бичиг, хуурамч баталгаанаас болж “Эрдэнэт үйлдвэр” олон сая долларын төлбөрт унах ёсгүй гэж ямар ч гэрээнд гарын үсэг зураагүй албан тушаалтны хувьд би үзэж байна.

Миний бие “Стандарт” банкны хүмүүстэй гэрээ хэлэлцээр хийх нь байтугай нэг ч удаа уулзаж байгаагүй болно.

Хэрэв асуудлыг улстөржүүлэлгүй, ажил хариуцсан эрх бүхий байгууллагууд Монгол Улсын нэгдэн орсон “Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай” конвенцийн дагуу “Жаст” групп, “Стандарт” банкны хооронд хийгдсэн зээлийн гэрээнд “Эрдэнэт үйлдвэр’’-ийн гаргасан гэх баталгааны асуудлаар манай тал өөрийн байр суурийг нотлох баримтуудын хамт үндэслэлтэй тайлбарлаж чадвал арбитрын шийдвэрийг биелүүлэхээс татгалзах хүртэл эрхтэй юм билээ. Энэ талаар ч холбогдох саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарт бичгээр хүргүүлсэн.

Энэ далимд саяхан Улсын Их Хурлын зарим гишүүдийн асуулгад Засгийн газар хариу егөхдөө “Стандарт” банкнаас 213 сая ам.долларын зээл “Эрдэнэт үйлдвэр”-ийн дансанд орсон мэтээр дурдсан нь ташаа бөгөөд тэдгээр шилжүүлэг нь “Жаст’’-тай холбоотой зээл бус зэсийн борлуулалтын орлого байсан гэдгийг залруулъя. Энгийн логикоор бодоход ч аль ч банк батлан даалт гаргасан этгээдийн дансанд зээлийг шилжүүлдэггүй нь тодорхой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. Өрөвдмөөр амьтан даа.

    0 0 Хариу бичих
  2. Байж болох л хувилбар Харин яагаад 2013 онд шийдчих байсан асуудлыг АНы луйварчид таг дарав. Жастын битуумжилж хураасан тэр хоронго хаашаа алга болов гэдэгт гол асуудал байна

    1 0 Хариу бичих
    • Ингэж гонжого долооны чинь хариуг наад бүдүүн бөгст нөхөр яаж шагнаж байна даа

      0 0
  3. энэ үгэндээ хүмүүсийг итгэнэ л гэж бодоод байгаа юм байх даа :))

    0 0 Хариу бичих
  4. Чи хэргээс мултрахгүй заа

    0 0 Хариу бичих
  5. ХУДЛАА. ТИЙМ ЮМ ХААНА Ч БАЙХГҮЙ.МАНГИЙН ХУЛГАЙЧУУД БҮГД ХУЙВАЛДАЖ БАЙГААД ХИЙСЭН АЖИЛШДЭЭ.

    0 0 Хариу бичих
  6. олон улсын аудит тэгсэн юм бол хумсаа нуусан юу шиг яагаад дуугуй байгаа юм заргалдаач тэд нар хахууль авахгуй байна уу

    0 0 Хариу бичих
  7. БҮХНИЙГ ХУДАЛДААД АВЧИХАНА ГЭЖ БОДООД БАЙГАА ЮМ БАЙХДАА , ДОТОРОО БОЛ С БАЯРЫГ ИХ Л ЗҮХЭЖ БАЙГААДАА

    0 0 Хариу бичих
  8. Olon ulsin audit shaaj bgaa uym bna l daa

    0 0 Хариу бичих
  9. tegvel horoollin etsest bairlah nuser barilgaa yamar munguur barisanaa tailbarlachih

    0 0 Хариу бичих