ОНЦЛОХ ЭШЛЭЛ: Багануурын цахилгаан станцын төслийг эртхэн зогсоох шаардлагатай

“Нэгдсэн Монгол” хөдөлгөөний тэргүүн Ч.Мөнхбаяр:

Багануурын цахилгаан станцын төсөл нь анхнаасаа эргэлзээтэй хүмүүсийн гараар орсон. Үүнийг нэр бүхий улс төрчид хүчээр зүтгүүлсэн төсөл юм. 

Нүүрсний хангамж нь маргаантай, тодорхойгүй төлөвт орчихсон, асар үнэтэй цахилгаан хүчээр нийлүүлэх заалттай, бүтэхгүй байх магадлал нь 75 хувь гэгдсэн, үргэлжлүүлэх шаардлага байхгүй. Үүнийг Засгийн газар, холбогдох яамд нь эртхэн анхаарч зогсоох шаардлагатай...

Ikon.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүх

Эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн төвшин сүүлийн жилүүдэд эрчимтэй буурч эрэгтэйчүүдийнхээс 1.7 пунктээр доогуур болсон. Гэсэн ч эмэгтэйчүүдийн дундаж цалингийн хэмжээ эрчүүдийнхээс доогуур байсаар байна. Энэ асуудлыг бид шат дараатайгаар, шийдвэрлэх болно.

“Сайхан монгол ээж” чуулган

Хийлч Ч.Дэлгэрцэцэг

Ер нь бусдад зөөлөн байж, бусдаас олон зүйл нэхэж, хүсэхээ болих хэрэгтэй. Өөртөө хатуу байна гэдэг нь өөртөө зарчимтай байна гэсэн үг... Эмэгтэй хүн өөрийн чадвар чансаа, үзүүлэлтүүдээ илүү өндөр болговол амьдрал нь өөрөө гялалзан гялтганана.

itoim.mn

Жиргээч О.Чулуунбилэг

Монголд феминизм амжилт олохгүй байгаагийн нэг шалтгаан нь эрчүүдэд ойлгуулах, хамтрах замаар биш хүйс хоорондын тэмцэл болгох хуучирсан арга зүйтэй тэмцэгчид олон байна гж мунхаглах юм. 

twitter.com/Ochuluunbileg

Нийтлэлч Баабар

Ардчилсан намаас 116 хүн хөөгдсөний дотор Амаржаргал, Гантөмөр, Тэмүүжин, Бат-Үүл, Баабар, Халзан Ганболд нар багтжээ. Тэднийг нөхөж Нийгмийн даатгалд ажиллаж байсан 116 хүн оржээ. Ардчилсан нам цэвэршлээ. 

[email protected]

АН-ын гишүүн Х.Тэмүүжин

АН энэ янзаараа байвал өөр сонголт хийхээс аргагүй. Хувийн эрх ашгаар бус боловсролд суурилсан бодлого тодорхойлж чадах залуус нэгдэх хэрэгтэй юм шиг байна.

NTV мэдээ 

Санхүүгийн зохицуулах Хорооны дарга С.Даваасүрэн

Хятадын эдийн засагт гарч байгаа бүтцийн өөрчлөлт нь Дэлхийн эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөд нөлөөлөх давалгаа болохоор байна...

“Open door” сонин

Улсын гарьд Ө.Бат-Орших

12 дугаар сард бодисын солилцоо сайжруулж, шархны эдгэрэлтэд сайн гэж сонсоод ТАМОКСИФЕН гэдэг эмийг эмийн сангаас авч уусан. Гэтэл 12-р сард өгсөн шинжилгээгээр хориотой эмийн бодис гэж гарлаа... Дашрамд дурдахад ПАРАЦЕТАМОЛ гэх мэтийн халуун бууруулах, өвчин намдаах эмүүд нь хориотой юм байна шүү. 

time.mn


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)