“Үндэстний тойм” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

“Үндэстний тойм” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ удаагийн дугаартаа нийтлэлч Я.Баяраагийн “Эрчим хүчээр эрчимжсэн эдийн засгийн эзлэн түрэмгийлэл” нийтлэлийг онцолсон байна. Засгийн газраас гурван жилийн өмнө Багануурт Дулааны цахилгаан станц барих концессын шалгаруулалт явуулахад БНХАУ-ын “Цөмийн энергийн барилгын 22-р товчоо”, “Пинггао групп”-ийн консорциум шалгарснаар Монгол Улсын эрчим  хүчний нийлүүлэлтийн болон суурилагдсан эрчим хүчний 50 хувийг БНХАУ-ын компаниуд 25 жилийн хугацаатай нийлүүлж, монголчуудын гэрлийн унтраалган дээр эзэн суух болж байгаа талаар уг нийтлэлд хөнджээ.

“Зүг чиг” буланд буй Нэгдсэн Монгол хөдөлгөөний Ч.Мөнхбаярын “Багануураас салхилах бодит аюул” нийтлэлд ч дээрх сэдвийг олон талын баримт, нотолгоотойгоор гаргаж тавьсан байна.

“Үндэстний тойм” сэтгүүлийн шинэ дугаарын “Бид” буланд Монголын телевизийн салбарт 2017 онд юу болов гэдгийг үзэгчдийн дунд хийсэн мэргэжлийн байгууллагын судалгаанд тулгуурлан бичжээ. Аль телевизийн шоу нэвтрүүлэг, олон ангит кинонууд үзэгчдийг байлдан дагуулж байгааг эндээс уншаарай.

Мөн Пёнчаны паралимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож буй Б.Ганболдын тухай бичил хөрөг, хоолоо хасч турахыг эрмэлздэг хэн бүхэнд зориулан ходоодонд бөмбөлөг суулгах аргын талаархи эмчийн зөвлөгөөг “Үндэстний тойм” шинэ дугаартаа багцалжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ