Уулчид Оросоос зургаан медальтай

ОХУ-ын Эрхүү мужид “Зимниада-2018” мөсөнд авиралтын олон улсын тэмцээн болов. Тэмцээнд Монголын гурван уулчин өрсөлдөж, зургаан медаль аваад эх орны зүг хөлгийн жолоо залж явна. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн Н.Хэрлэн, Д.Энхбаатар, О.Сайнжаргал нар оролцсон бөгөөд хурдны төрөлд алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ. Мөн техник, холбоосны төрөлд хүрэл медаль хүртсэн байна. Энэхүү тэмцээнд хойд хөршийн өндөр чансаатай шилдэг тамирчин хурд хүчээ сорьсон юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)