“Пёнчан-2018”: Б.Ганболд өнөөдөр анхны тэмцээндээ уралдана

“Пёнчан-2018” өвлийн паралимпийн наадамд оролцож буй манай тамирчин Батмөнхийн Ганболд өнөөдөр гүйлтийн цанын LW 6 ангилалд 20 км зайд тэших техникээр уралдана. Тэрээр орон нутгийн цагаар 10:04 минут 30 секунд буюу Улаанбаатарын цагаар 09:04 минут 30 секундэд гараанд гарах юм байна.

ОУХМ Б.Ганболд өнгөрсөн онд Германы Финстрау хотноо зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 9 дүгээр байрт шалгарч "Пёнчан-2018" паралимпийн наадамд оролцох эрхээ баталгаажуулсан юм. Тэрээр өнөөдрийн уралдаанаас гадна гүйлтийн цанын 1 км, 10 км-ийн зайд энэ сарын 14, 17-ны өдрүүдэд уралдах хуваарьтай байгаа ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ