Европын цагдаагийн албыг эмэгтэй хүн удирдана

Бельгийн цагдаагийн албаны захирал Катрин де Болль Европолыг толгойлохоор болсон тухай Европын Зөвлөлийн шийдвэрийн дагуу Liberation сонин мэдээлэв.

Европын цагдаагийн албыг  эмэгтэй хүн толгойлсон анхны тохиолдол нь энэ болж байна.

Уг тушаалд нэр нь яригдаж байсан 28 хүнээс де Болль өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сонгогдсон байсныг энэ гуравдугаар сарын 8-нд Европын зөвлөл  баталсан байв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)