Паралимпт оролцогчдын тоо дээд амжилт тогтоов

Энэ жилийн паралимп нь оролцогчдын тоогоор дээд амжилт тогтооно гэж Олон улсын паралимпийн хорооны (ОУПХ) ерөнхийлөгч Эндрю Парсонс мэдээлэв.

“Паралимпын тоглолтод дэлхийн 49 орны 567  тамирчид оролцоно. Анх удаагаа Гүрж, Тажикистан, БНАСАУ-ын тамирчид хүчээ сорино” гэж гэж тэр хэлэв.

БНАСАУ-ын хоёр цаначин ирж байгаа нь маш чухал үйл явдал. Энэ бол спорт энх тайвны элч гэдгийг хүчтэйгээр харуулж байна хэмээн Парсонс хэлснийг ТАСС дамжуулжээ.

ОУПХ-ны ерөнхийлөгч өнөөгийн байдлаар, 285 мянган тасалбар худалдаад байгааг хэлэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)