ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ӨНӨӨДӨР: Гуравдугаар сарын 7

Аспирин төрсөн өдөр

Өнөөгөөс 118 жилийн өмнө буюу 1899 оны энэ өдөр Германы химич Феликс Хоффман аспирин бүтээснийхээ төлөө патент авчээ. Маш өргөн эмчилгээний чанартай энэ эмийг өнөөдөр ХХ зууны гол эм гэж болох юм.

321 - Ромын эзэнт хаан I Константин нас барав. Энэ өдрийг "солис инвикти" буюу "бүтэн сайн" хэмээн зарлаж, эзэнт гүрэн даяар бүх нийтээрээ амарчээ.

1573 - Венецийн бүгд найрамдах улс болон Оттоманы эзэнт гүрний хооронд энхийн гэрээ байгуулагдав. Ингэснээр хоёр улсын хооронд өрнөсөн дайн гурван жилийн дараа эцэслэжээ.
1799 - Францын эзэн хаан Наполеон Бонапарт Палестины Яффа хотыг эзлэн түрэмгийлэв. Үүний улмаас 2,000 гаруй хүн амиа алдсан байна.
1814 - Краоннегийн тулаанд Наполеон ялалт байгуулав.
1850 - АНУ-ын сенатор Даниел Уебстер иргэний дайн үүсэх боломжтой байгаа талаар анхлан мэдэгджээ.

Питер Корнелиус Мондриан төржээ

1872 - Голландын Амерсфорт хотноо орчин үеийн дүрслэх урлагийн түүхэнд тод томруун мөр үлдээсэн “Стиль” бүлгийг үүсгэн зохион байгуулсан, хийсвэр зураач Питер Корнелиус Мондриан төржээ.

Тэрээр босоо ба хэвтээ шугамнуудын огтолцоогоор үүссэн торын зохиомжийн үндэс болгон ашигладаг хийсвэр урлагийн нарийн чиглэл болох “неопластизм”-ыг үүсгэсэн зохиогчийн нэг байжээ. 

1876 - Алдарт зохион бүтээгч Александер Грам Белл өөрийн зохиосон бүтээлээ "телефон" хэмээн нэрлэж, зохиогчийн эрх авчээ.

1936 - Версалийн гэрээг зөрчин Германи улс Райн мужийг дахин эзлэн авчээ.

Валентина Терешкова  төржээ


Зөвлөлтийн сансарын нисгэгч,  дэлхийн анхны сансарын нисгэгч, Зөвлөлтийн баатар Валентина Владимировна Терешкова 1937 оны гуравдугаар сарын 6-нд төржээ. Терешкова 1960 онд хөнгөн аж үйлдвэрийн техникумыг төгсгөжээ. Комсомолын ажилтай байсан түүнийг  сансарын нисгэгч нарын анхны отрядад авсан байлаа. Шүхэрчин байсан нь түүнд тус болсон байв. Валентина Терешкова 1963 оны  зургадугаар сарын 16-нд сансарт нисэн дэлхийн тойрог замд бараг гурав хоног байжээ.Сансарт ниссэнийхээ дараа Жуковскийн нэрэмжит академийг төгсөн “нисгэгч-сансарын нисгэгч-инженер” мэргэжилтэй болсон юм.  Валентина Терешковад БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол олгосон. Одоо тэрээр Оросын  Төрийн думын гишүүн юм.

1950 - Хүйтэн дайн: ЗХУ-ын удирдлагууд Клаус Фуксыг зөвлөлтийн тагнуул гэдгийг албан ёсоор үгүйсгэв.
1951 - Солонгосын дайн: Генерал Меттью Рижвейгээр удирдуулсан НҮБ-ын цэргүүд Хятадын армийн эсрэг цэргийн ажиллагаагаа эхлүүлжээ.
1985 - Алдарт "We Are the World" дуу олон улсад цацагдав.
1986 - Челленжэр хөлгийн сүйрэл: АНУ-ын тэнгисийн цэргийн "Пресервер" хөлөг онгоц далайн мандлаас Челленжэр хөлгийн бүхээгийг олжээ.
1989 - Сальман Рушдигийн бичсэн "Шулмын хорлол" зохиолын эсрэг явуулж байгаа арга хэмжээнээс болж Иран болон Их Британи улс дипломат харилцаагаа бүрэн таслав.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)