Монголчууд үнэгүй юманд нугасгүй гэж худлаа. Харин залхуу гэдэг нь үнэн

Үнэгүй юм зөвхөн хулганы хавханд л байдаг гэдэг. Гэвч зарим тохиолдолд  хавханд бус тавганд байх нь ч бий. Тухайлбал, Монгол Улсын иргэн бүр үнэ төлбөргүй газар өмчлөх эрхтэй. Энэ бол хавханд байгаа зүйл биш. Бүх хүний өмнөх тавганд нь байгаа зүйл. Гэвч Монгол Улсын нийт иргэдийн 20 орчим хувь нь л газраа өмчилжээ. Үүнийг газар өмчлүүлж эхэлсэн хугацаатай харьцуулбал тун бага тоо юм. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд батлагдаж 2003 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, энэ хууль хэрэгжиж, иргэдэд үнэ төлбөргүй газар өмчлүүлээд 15 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа 0.07 га газар өмчлүүлэх хуулийн хугацааг таван жилээр хоёр ч удаа сунгажээ. Иргэд эрхээ эдэлж газраа өмчлөх ажил удааширсан учраас боломж олгох үүднээс сунгасан нь энэ. Хамгийн сүүлд 2013 оны тавдугаар сарын 1-нд хугацаа нь дуусч байсныг таван жилээр сунгасан. Энэхүү таван жилийн хугацаа нь сар гаруйн дараа буюу ирэх тавдугаар сарын 1-нд дуусах гэж байна. Гэвч улсын хэмжээнд нийт иргэдийн 20 орчим хувь нь л газраа өмчлөөд байгаа учраас дахин сунгахаас өөр аргагүй байдалд хүрчээ. Газрын асуудал хамгийн их маргаан дагуулдаг нийслэл Улаанбаатар хотын иргэдийн дөнгөж 13.8 хувь нь л газраа өмчилсөн байна.

Нийслэлийн иргэд “Хотын газрыг зарж баяжсан” гэж удирдлагуудаа зүхэхийн оронд өөрсдөө газраа өмчилж баяжих шаардлагатай байгаа нь дээрх тоонуудаас харагдаж байна.

Монгол Улсын нийт хүн амын 43 хувь нь нийслэлд бүртгэлтэй. Нийслэлийн иргэд “Хотын газрыг зарж баяжсан” гэж удирдлагуудаа зүхэхийн оронд өөрсдөө газраа өмчилж баяжих шаардлагатай байгаа нь дээрх тоонуудаас харагдаж байна. Аргаа барсан нийслэлийн Газрын албаныхан иргэдэд газрыг нь өмчлүүлж өгөхөөр хэд хэдэн удаа аян зарлажээ. НИТХ-аас ч хэлэлцүүлэг зэрэг тодорхой алхмууд хийгээд байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн 2017 оны есдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний хооронд нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд газар өмчлүүлэх аян зохион байгуулж 2571 иргэнд эзэмшиж буй газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлсэн байна. Үүнийгээ үргэлжлүүлж газар өмчлүүлэх хуулийн хугацаа дуусахаас өмнө буюу энэ сарын 1-нээс ирэх тавдугаар сарын 1 хүртэл нийслэлийн иргэнд эзэмшиж буй газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аяныг зохион байгуулж байгаа аж.

Гэхдээ хуулийн хугацаанд багтааж газар өмчлүүлэх гэж байгаа нь энэ гээд яаран сандран газар өмчлүүлэхгүй байх чиглэлийг нийслэлийн Газрын албанд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас өгчээ. Уг чиглэлдээ “Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэх хуулийн заалтыг хугацаагүй болгох тухай хуулийн үзэл баримтлал, нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулан газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээд байна. Иймээс хугацаанд шахагдан нийгмийн болон инженерийн дэд бүтцийн төлөвлөгөө, зураг төсөлгүй, байгаль, газар зүйн нөхцөлийн хувьд хүн амьдрах таатай орчин, нөхцөл бүрдээгүй байршилд их хэмжээгээр газар өмчлүүлэн иргэдийг хохироохгүй байх. Цаашид зөвхөн инженерийн дэд бүтцийн төлөвлөгөө, төсөв тооцоо, зураг төсөл бүхий газар зохион байгуулалтын болон хот төлөвлөлтийн баримт бичгийг үндэслэн газрыг эзэмшүүлж, өмчлүүлэхийг анхаарна уу. Дээрх чиглэлийн дагуу орон нутгийн удирдлага болон иргэдийг заавар, зөвлөгөө, мэдээллээр хангаж ажиллана уу” гэсэн байна. Үүнээс үзвэл хуульд өөрчлөлт оруулж иргэдэд үнэ төлбөргүй газар өмчлүүлэх ажлыг хугацаагүй болгох гэж байгаа бололтой. Товчхондоо, иргэд төрийн албыг ингэтэл нь залхааж. Уг нь Монгол Улсын иргэн харьяалал харгалзахгүйгээр аль ч суурин газарт газар өмчлөх эрхтэй. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын иргэн хөдөө орон нутагт, орон нутгийн иргэн хотод газар өмчилж болно. Ийм их боломжийг ямар ч үнэ төлбөргүй олгодог улс орон ховор. Хамгийн чухал үнэт зүйл болсон газраа үнэ төлбөргүй өмчилж авахгүй байгаагаас үзвэл монголчууд үнэгүй юманд нугасгүй гэдэг худлаа бололтой. Харин залхуу гэдэг нь үнэн болж таарлаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (18)

  1. Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00, хамгийн тохиромжтой 3% -ийн хүүтэй 18 жил ба түүнээс дээш жилийг хамардаг. Бидэнтэй холбоо бариарай. [email protected] Бизнесийн зээл хэрэгтэй юу? Хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна уу? Та дахин санхүүжүүлэхийг хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхийн тулд танд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу

    0 0 Хариу бичих
  2. Ugj bga gazruud n uneheer hun ochood suurshihad hetsuu gazruud bsn. Ugna gazar umchiluulj bga yum bol ded butets tsahilgaaniig n shiidsen gazruud baimaar bn. Tegehgui tgd amidrah orchin burdeegui gazar ugchuud umchluhgui bn zalhuu bn gd bh hereggui bhaa

    1 0 Хариу бичих
  3. Угаасаа л нүүдэлчин Монголчуудад газар бол чухал эд бишшдээ. Өнөөдөр буугаад маргааш нь хаяад л явдаг эдшдээ

    0 0 Хариу бичих
  4. би 2013 онд Хан-уул дүүрэгт газар авах хүсэлт гаргасан. Өгсөн газар нь шувуу фабрикаас урагш 2-3 км орчимд ямар ч худаг ус, цахилгаан энэ тэр үгүй, ойр хавьд нь 1-2 км-т нэг ч айлгүй газар байсан. Газрыг 11-р сарын 25-нд газар хөлдсөн үед өгөөд 14 хоногийн дотор хашаагаа барьж ирж суухгүй бол газрыг чинь хүчингүй болгоод дараагийн айлд өгнө гэсэн. Энэ нь надад ямар ч боломжгүй зүйл байсан шүү. Дараа нь дахин хүсэлт гаргахад та өгсөн газар аваагүй тул та газар өмчлөх эрхгүй гэсэн . Ингэж болох уу.

    1 0 Хариу бичих
  5. ABTOMATAAР ШУУД ӨМЧИЛЖ БОЛНОШДЭЭ.

    0 0 Хариу бичих
  6. 380 i shugam deegvvr ywsan gd bga teri medehgvi hudaldaj awsan hohch bn odo yahwe

    0 0 Хариу бичих
  7. gazar talhlaj tsoljuulne niitiin gazar gej

    0 0 Хариу бичих
  8. uuchlaarai haana handaj ene gazriig awah ystoi ym bol ymr bichig barimt burduuleh zereg medeellig haana olj boloh we ??

    0 0 Хариу бичих
  9. Зуслангийн газар өмчилнө гэхээр бүх бичиг баримт бүрдүүлж хөөцөлдсөн боловч бүр эзэмших эрхтэй байсан газраасаа гарц гарга гэж 100 гаруй м2-аа хасуулаад за одоо болсон байх гэж бодсон чинь 380-ийн шонгийн мод хашааны чинь хойгуур явсан байна гээд өмчлөхгүй гэсэн шалтаг зааж , агаараар явсан цахилгааны 380-ийн шугам нэг их нөлөө багатай биздээ ядаж шонгийн мод нь хашаанд дотор байхгүй байхад хүнд сурталтаад өмчлөх гэсэн биш эзэмших газраасаа хасуулаад хохироод л үлдэж байна даа. Газрын алба анхаарч иргэдээ хохироохгүй байх дээр анхаарах хэрэгтэй байна.

    0 0 Хариу бичих
  10. Өмчилсөн газарыг шүүхийн шийдвэргүй, эзний зөвшөөрөлгүй өөрчилдөг хууль бус үйлдэл хийх гээд байгаа нь инээдтэй.

    1 0 Хариу бичих
  11. Gol shalthaan n irgeded baigaa yum bish, harin irgedees hahuuli goridoj, gar tsailgasnii daraa ajlaa hiine gedeg hund surtaltai, medleggui, setgelgui gazriin ajiltan gegchdees bolj baigaa yum.

    0 0 Хариу бичих
  12. Ter hailaast chingeltei dambadarjaa geed uuliin oroid hen umchluhiig husehiin tuunchlen gazar hashaa gui humuus irgeded ymarch tuluvlultgui ded butetsgui gazar hucheer sugalaa maygaar umchluulsen. Ymarch une tsenegui odoo ch ireeduid ch .Bodlogo tuluvlultgui gej alga.Hushigtiin hundiin ehend sum ni huvchiljee bas l utaa ger horoolol ireeduid uusne.Iim baidlaar ajil yavuulj bna.Turiin ymarch bodlogo alga

    1 0 Хариу бичих
  13. Энэ үнэн ш дээ. Өөрийнхөө төлөө өөрөө л зүтгэхгүй бол хэн зүтгэхийн. Залхуураад хэцүү гээд суугаад байвал хэзээ ч газартай болохгшүй ш дээ. Би л лав хэд хоног хөөцөлдөөд 3 сар хүлээгээд л газраа өмчилсөн. Бэрхшээлгүй юм гэж хаана байна аа.

    1 0 Хариу бичих
  14. 20 гаруй жил амьдарч байгаа зуслангийн газраа өмчлөх бичиг баримтаа өгсөн бөөн хүнд суртал 3 сар хүлээнэ ч гэх шиг

    0 0 Хариу бичих
    • Яг тэгдэг. Газрын ажилтнуудын гарыг цайлгахгүй бол бүтдэггүй юм байна лээ. Би 10 удаа өгөөд заавал гэг шалтаг хэдээд буцаадаг. Иргэдэд буруу байгаа юм биш. Би 3 засаг солигдоход ч газраа өмчилж чадаагүй байна.

      0 0
  15. Нийтлэлч пацаан өөрөө газар өмчилхөөр хөөцөлдөж үзчээд дараа нь амны бяд хурууны уянаа шалгавал яасын. Газар эзэмших гэрчилгээ шинээр авхад 3сар. Бичиг баримт буруу бол 45хоногын хариу нь гарна. Дахиад үл хөдлөх гэрчилгээ 3сар энэ дунд бичиг баримт хөөцөлдөх гэдэг тамын ажил нь бас хэд хоног. Нэг бүдүүн даргаас нөгөө бүдүүн даргийн хооронд одонбөмбөг. Амжилттай явбал 8сарын дараа үл хөдлөх хөрөнгөтэй болох юм. Болох ч юу байхавдээ өөрийн хөрөнгө гэдэг ээ нотлох юм.

    5 0 Хариу бичих
    • unendee unen sh dee, ene bichsen nuhur uy ch medehgui bna, bi odoo gazraa umchluuguil bna , bna arai yadaj ezemshih erh l avsan l, umchlukh erkh avna gedeg buun hund syrtal , tegeed zaaval hashaa barisan bna , hun buusan bna geed l tam boldog, hun gazartai bolokh gej bna , hezee ch ashiglaj bno sh dee, getel zaaval um barij suujbj ugnu gesen , neriidleer hahuuli avilga avah geed bgaa um uu humuusiig chiregduuldeg sh dee

      0 0
    • Ажилаасаа чөлөө авч хөөцөлдөнө гэдэг халагдах шалтаг

      0 0

ЭНЭ ТУХАЙ