Багануурын ДЦС-ын концесст ялахын тулд 30 гаруй сая долларын авлига өгсөн гэлээ

Өнөөдөр 11 цагаас Монгол Ньюс мэдээллийн төвд иргэний хөдөлгөөнүүд хамтран мэдээлэл хийлээ. Тэд үндэсний аюулгүй байдалд аюултай, нууц байдлаар хийгдсэн Багануурын 700 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын концесст БНХАУ-ын “Цөмийн энергийн барилгын 22 дугаар товчоо” хэмээх барилгын цэргийн анги, “Пинггао групп” компанийн нэгдэл шалгарсан нь хуйвалдааны шинжтэй, үүний цаана улсын эрх ашиг, аюулгүй байдал хөндөгдөж буй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм. Монгол Улсын Засгийн газраас зарласан Багануурын цахилгаан станцын концесст оролцохын тулд  “Цөмийн энергийн барилгын 22 дугаар товчоо” хэмээх барилгын цэргийн анги, “Пинггао групп” Багануур холдинг лимитэд хэмээх компанийг Хонгконгт байгуулсан. Мөн өөрийн охин компани болох “Багануур пауэр” ХХК-г Монголд байгуулж, 2015 оны дөрөвдүгээр сарын1-ний өдөр концессийг эзэмшигчээр бүртгүүлсэн байна.

 БНХАУ-ын компани уг концесст шалгарснаар монголчуудад ямар эрсдэл учирч болохыг дурдлаа. Тухайлбал:

1. Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн тогтвортой, найдвартай ажиллагаа болон төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах "Багануурын цахилгаан станц" төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр болсон. Чойр-Нялгын нүүрсний ордыг түшиглэн 700 МВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий энэхүү станцыг барих концессын гэрээнд багтсан барилгын хугацаа (4  жил), ашиглалтын хугацаа (21 жил) нь нийт 25 жил байгаа нь монголчууд 21 жил хятадуудад ашиглуулна гэсэн үг гэлээ.
2. “Багануур пауэр” ХХК нь 2015 оны наймдугаар сарын 28-ны өдөр “Диспетчерийн үндэсний төв” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-тай байгуулсан Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд ч Монголын талд хохиролтой заалт орсон байгаа аж. Тус гэрээнд зааснаар жил бүр хамгийн багадаа 4.2 тэрбум кВт.цаг эрчим хүчийг гэрээнд заасан тарифаар худалдан авах үүргийг Монголын тал хүлээжээ. Харин худалдан авах үүргээ биелүүлээгүй тохиолдолд зөрүү төлбөрийг Монгол Улсын Засгийн газар барагдуулах үүрэгтэй.  Гэтэл гэрээнд заасан 4.2 тэрбум кВт эрчим хүч нь Монгол Улсын нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 60-70 хувьтай тэнцэж буй учир ДЦС-уудын үйлдвэрлэл зайлшгүй буурч, улмаар хаагдаж болзошгүй нөхцөлд хүргэх, хэрэв хаагдвал 3000 монгол хүн ажилгүй болно гэсэн үг ажээ.
3. Багануур цахилгаан станцын үйлдвэрлэсэн 1 кВт цахилгаан эрчим хүчний үнэ 9 цент буюу 225 төгрөг байхаар зааж өгчээ. Монгол Улс өнөөдөр ОХУ-аас импортлож буй  цахилгаан эрчим хүчний 1 кВт-ын үнэ 81.8 төгрөг байгаа. Тэгэхээр дотооддоо үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнэ импортлож буй цахилгаан эрчим хүчний үнээс 3 дахин үнэтэй, ам.долларын ханш өсөхөд улам нэмэгдэхээр гэрээлсэн нь хэнд ашигтай, хэний хийсэн ажил вэ?
4. Дэлхийн жишигт цахилгаан станц барих өртөг дунджаар 1 мВт нь 1 сая ам.доллар байдаг. Энэ жишгээр тооцож үзвэл 700 мВт хүчин чадалтай Багануурын цахилгаан станцыг барихад зарцуулах өртөг 700 сая ам.доллар байх ёстой атал 1.2 тэрбум ам.доллар буюу 2 дахин өндөр үнээр баригдахаар болжээ.

Энэ мэтчилэн шинжилж тооцоолж үзвэл хардалт дагуулсан маш олон тоо баримт бий гэдгийг “Нэгдсэн Монгол” хөдөлгөөний тэргүүн Ч.Мөнхбаяр, Багануур иргэний нийгмийн төлөөлөгч Д.Баатарсүрэн, эрчим хүчний инженер Т.Минжүүр нар дурдлаа.

Зарим эх сурвалжийн баттай бус мэдээллээр Багануурын цахилгаан станцын тендерт ялсан нэр дурдсан компани нь 30 орчим сая ам.долларын хахууль өгсөн гэдгийг хэвлэлийн хурал хийсэн төлөөлөгчид мэдэгдээд энэ асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авч, шалгаж үзэх ёстой гэлээ.

БНХАУ-ын гадаад бодлого, үзэл баримтлалд гадаад улсад байгаа өөрийн хөрөнгө оруулалт, өмчийг цэрэг-зэвсгийн хүчээр хамгаалах гэсэн онцгой заалт бий. Багануурын цахилгаан станцтай байгуулсан гэрээний хугацаанд цахилгааны төлбөр саатах, нүүрсний хэрэглээг нь хангаж чадахгүйд хүрэх зэрэг асуудал гарахад өөрийн улсын хөрөнгө оруулалтыг дээрх заалтаараа хамгаалах боллоо гэхэд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учрах эрсдэлтэй. Тиймээс улсынхаа эрх ашиг, аюулгүй байдлыг тооцоололгүй байгуулсан энэ мэт төсөл, концессийг эртхэн шалгаж, бодит гэрээг ард иргэдэд таниулж, улмаар зогсоох Засгийн газар, холбогдох яамд, АТГ, Тагнуулын байгууллагын анхаарах асуудлын нэг гэдгийг иргэний нийгмийн төлөөлөгчид онцгойлон хэллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (16)

  1. bayartsogtiin hiisen ajil shde. Zawaarsan yum hiij baih yum.

    0 0 Хариу бичих
  2. Хэн гэдэг новш нь ийм гэрээ хийчвээ

    0 0 Хариу бичих
  3. Geree hiisen psda ni oldohguieee

    0 0 Хариу бичих
  4. Даваасүрэн п....зда хаана явна.Жижигдэх байх даа

    0 0 Хариу бичих
  5. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц ноцтой асуудал,нүд ухаан хоёрт нь мөнгө оршчихоод,өөрийг харахаа больсон нохдууд,авсныхаа нүхийг малтаж байгаагаа нь ч мэдэхгүй л дээ...

    0 0 Хариу бичих
  6. 2015 онд АН-ынхан засгийн эрх барьж бгаа нэрээр Монгол улсын үлдсэн бүх өмч хөрөнгийг хулгайлан хувааж идэх гэж мурчийж бсан ш дээ. өнөөгийн МАН бас бараг ялгаагүй гэхдээ АН-с арай л дээр шүү!!!! 2016 оны сонгуулиас өмнө амжиж АН-ынхан Багануурын концессыг хятадуудад АМЖИЖ зарах гэж ёстой үхэлдэж бгаад санасандаа хүрсэн. Тэд хамгийн наад зах нь 30 сая доллар авсан. АРДЧИЛАЛ БОЛ УЛС ОРНЫГ УДИРДАХ ЯМАР МЭДЛЭГ ТУРШЛАГАГҮЙ ЯГ ҮНЭНДЭЭ БОЛ ГУДАМЖНЫ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫН МАФИ 4-ХӨН ЖИЛ ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРЧ УЛС ОРНЫГ ЦӨЛМӨЧИХӨӨД ЗУГТДАГ ЦЭВЭРХЭН АРГА мөн гэдгийг ойлгох цаг болсон. ӨНӨӨГИЙН АСУУДЛУУДЫН ИХЭНХ НЬ ӨНГӨРСӨН УИХ-ЫНХНЫ ХИЙСЭН БАЛАГ Ш ДЭЭ!!!

    0 0 Хариу бичих
  7. Бүтээн байгуулалтын нэг төсөл яригдахаар л нэг хутган үймүүлж, дундаас нь шомбодож хэдэн төгрөг луйвардах гэсэн луйварчид гараад ирдэг юм. Хятадаас өөр хэн ч цахилгаан станцыг хямд, найдвартай барьж өгөхгүй. Герман,Япон,Солонгос маш их өндөр үнэтэй,Орос бол Хятадаас илүү луйвардана. Тамын тогооны үлгэр болгоод. Монголын хөгжлийг гацаагчид элбэг гарах юмаа

    1 1 Хариу бичих
    • Мэдээллийн мөрөөр шалгах байлгүй дээ. Имй тодорхой мэдээлэл байхад

      0 0
    • Тэнэглээд бай л даа. Хэн ч Бүтээн байгуулалтын нэг төсөл -г эсэргүүцээгүй. ХАРИН БҮТЭЭН БАЙРГУУЛАЛТ НЭРЭЭР УЛС ЭХ ОРНЫ ИРЭЭДҮЙГ ХОРЛОХ ГЭЖ БАЙГААГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. жишээ нь, чи хүүхдийнхээ ирээдүйг өрөөр алж өнөөдөр дундаас нь монжиж тансаглах уу! сайн бод!!

      0 0
    • Авлига өгснийг мэдэж байгаа юм байна. Хэмжээг нь мэдэж байгаа юм чинь хэнд өгснийг бас мэдэж байгаа байлгүй. Тэрийгээ хэлээч

      0 0
  8. энэ гэрээг хэн гэхч албан тушаалтан шалгаруулж хэн баталсан талаархи мэдээлэлийг тодорхой болгож ард түмэнд хүргэх хэрэгтэй ШАЛГГУУЛАХ шаардлагатай АТГ ажлаа хийг ээ

    0 0 Хариу бичих
  9. тэр өгдөг авдаг нь шийдэгдсэн юм бол станц босох нь босох л юм байна. авилгаа гэж энэ шүү дээ....

    0 0 Хариу бичих
  10. Unen shuu mash zuv sedev hudluu barigdah m bol mash ayultai

    0 0 Хариу бичих
  11. uchir n oldohguim

    0 0 Хариу бичих
  12. Бурхан минь, үнэн бол Төрийг төлөөлөөд хэн гэдэг эрхэм нь гарын үсэг зурсан юм бол? Тэрийг нь мэдшүлвэл сайн байна.

    1 0 Хариу бичих
    • Sonompil said baihaa

      0 0