А.Загитоваг шүүмжилсэн АНУ-ын уран гулгагч уучлалт гуйв

АНУ-ын уран гулгагч Эшли Вагнер олон нийтийн сүлжээн дэх хуудастаа олимпийн аварга Алина Загитоваг шүүмжилж, алтан медаль хүртэх ёсгүй хэмээн бичиж байсан билээ. Тэгвэл тэрээр өчигдөр “Би өмнө нь илэрхийлсэн үзэл бодлоо хамгаалж байгаа ч А.Загитова алтан медаль хүртэх эрхтэй” хэмээн огт өөр зүйл бичжээ.

Түүний энэ санааг цахим орчинд маш таагүй хүлээж аван дагагчид нь гишүүнээсээ хасч, цахим ертөнцдөө ганцаардах шинжтэй болсон учир ийнхүү хувирсан аж.

Эшли Вагнер “Пёнчан 2018” өвлийн олимпийн уран гулгалтын тэмцээн дууссаны дараа олон нийтийн сүлжээндээ “А.Загитова бүх үсрэлтүүдээ үзүүлбэрийн хоёрдугаар хагаст гүйцэтгэдэг. Тэр оноогоо өндөр гаргахын тулд ингэж шуналтаж байхад шүүгч нар анзаарахгүй байгааг гайхаж байна. Миний бодлоор бол шүүгчид энэ үйлдлийнх нь төлөө дор хаяж хоёр бүхэл оноогоор торгох ёстой байлаа” гэсэн утгатай зүйлс бичсэн юм.

Харин өчигдөр “Би уран гулгалтаас жүжиглэлтийг илүү үнэлдэг. Гэтэл техникийн чадварыг илүү үнэлсэн нь надад таалагдаагүй юм” хэмээн үнэнээ өчсөн аж. Э.Вагнер нь АНУ-ын гурван удаагийн аварга боловч олимпийн жил азгүйтэн дөрөвдүгээрт ордгоосоо болж олимпийн наадамд өрсөлдөж байгаагүй бөгөөд энэ улиралд мөн л улсынхаа АШТ-д дөрөвдүгээр байр эзлэн Пёнчаныг зорих эрх авч чадаагүй юм. 

Уран гулгалтын спортын үзүүлбэрийг шүүхдээ шүүгчид хоёрдугаар хагаст гүйцэтгэсэн эргэлт, хүндрэлтэй элементүүдэд оноог 1.1-ээр үржүүлж өгдөг. А.Загитова энэ боломжийг тултал нь ашиглаж чаддаг тамирчин юм.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)

  1. Huurhun ohin yumaa durlachihlaa

    0 0 Хариу бичих
  2. 15-tai gexed myndag bna aa. amerikyyd zaawal tvrvvlex albatai ym yy . altaa jvtvv

    0 0 Хариу бичих
  3. Saihan ohin bnao. Aguu tom Oros orniihoo neriig urguj ene udaagiin olimpod anhnii altan medaliig avchirch delhiin sportin tavtsan deer 15han nastai amjiltiin deediig gargaj bna shdee. Muu helj bgaa humuusiin munhag shuumjlel iluudej bna.

    0 0 Хариу бичих
  4. Английн зурагтаар бас яг ингэж тайлбарлаж байна лээ. Үзүүлбэрийн 2-р хагаст үсрэлтүүдээ хийж оноо цуглуулсан нь шуудхан хэлэхэд ичгэвтэр юм гэж. Мөн, үсрэхдээ өндөр үсрэхгүй байна гэж байсан. Их хурдтай эргэж байгаагаа ашиглаад өндөр үсрэхгүй байгаа нь тийм ч сайн биш гэж. Медведеваг харин яг үсрэх хэмжээнд өндөр үсэрч техникийн хувьд илүү зөв хийж байна гээд.

    0 0 Хариу бичих
    • Angliih haramsaltai n mash mergejliim bus neg taliig barisan muu tailbar hdegere aldartai shu!!!

      0 0
  5. Nadad ch bas ih ur chadvartai ohin sanagdaagui. Kim Yuna g guitsehgui Haa ch ugui l bna le de

    0 0 Хариу бичих
    • 15han nastai ohin shu. Engiin bid nar nudeer haraad dugnelt hiih amarhan bish gj bodoj bn. Amjilt bol unetei zuil gedgiig anhaarah htei. Bi bol bish irchlee bainoo

      0 0
  6. 2 дугаар хагаст хунд узуулбэр узуулнэ гэдэг нь оороо ур чадвар тул оноо нэмж огдог. учир нь 2оос3 минутийн гулгалтын дараа ядралт их байдаг.

    4 0 Хариу бичих
  7. Өөрөө чадахгүй юм байж атаархуу золиг вэ

    1 0 Хариу бичих
  8. Ёстой хөөрхөн орчуулга байна. Ойлгох гэж их ажил боллоо. Редактор ажлаа сайн хий.

    5 1 Хариу бичих
    • Zuger l bna shde

      0 0
    • Zuger l bna shde

      0 0
    • Zuger bn. IQ gee hugjuul

      6 0