АНУ-ын Н2 визийн талаар иргэдэд зориулсан мэдээлэл гаргахаар боллоо

Гадаад харилцааны яамны Консулын газар “АНУ-ын Н2 визний хөтөлбөрт хамрагдах” сэдвээр форум зохион байгуулав. Форумын үеэр АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Ж.Спэлберг, ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Амартөгс, ХЗДХЯ-ны Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий, УПЕГ-ын хяналтын прокурор У.Эрдэнэтуяа, ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд нар мэдээлэл хийж, монгол иргэдийг Н2 виз хөтөлбөрт хамруулах боломжийг нэмэгдүүлэх, иргэдийг мэдээллээр хангах, америкийн болон монголын эрх бүхий аж ахуйн нэгжүүдийн чиг үүргийг тодорхойлох, хууль бус визийн зуучлалтай тэмцэх зэрэг асуудлаар санал солилцов. Форумд ХЗДХЯ, УПЕГ, ХНХЯ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын албаны хүмүүс болон АНУ-д оюутан солилцоо, боловсролын хөтөлбөр хэрэгжүүлдэг компанийн төлөөлөл оролцов. Форумд оролцсон байгууллагуудын мэдээллийг нэгтгэж иргэдэд зориулсан мэдээлэл гаргах болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЬЕ...ЭЙЧ-2 ВИЗНИЙ ТАЛААРАА НАСНЫ АНГИЛАЛ ХЭД БАЙХ, ЯАЖ ХААНА ХАНДАЖ МАТЕРИАЛАА ӨГӨХ, ЭРХ НЭЭГДЛЭЭ ГЭЖ ИГЛ ТВ-ЭЭР ЯВААД БАЙХ ЮМ...ТОДОРХОЙ ОЙЛГОМЖТОЙ МЭДЭЭЛЖ ӨГХИЙГ ХҮСМЭЭР БАЙНАА...ХАРИЛЦАХ УТАС: 99560725. [email protected] Тодорхой:нэг хүний жишээн дээр: хүсэлтээ хаан гаргах, хэдэн төгрөгийн визний хураамж төлөх,өөр төлбөр байгаа эсэх, хэдий хугацаанд хариу нь ирэх зэрэг маш тодорхой, ойлголмжтой мэдээлэл өгхийг хүсэж байна...эхний ану-ын сайт дээр байсан анкет бөглөсөн хүмүүсийг бүртгэлдээ хэрхэн оруулах, хариу өгөх эсхийг сйн хэлж өгнө үү???

    0 0 Хариу бичих
  2. Мэдээлэл өгөөч

    0 0 Хариу бичих
  3. Сайн байна уу?? H2 виз сонирхож байна. Энэ ажил олгох компани зуучлагч байгуулгаа яаж олох вэ монголоос

    0 0 Хариу бичих
  4. маш сайхан бнаа бүртгүүлээд заавал явахийг хүсэж байна бас хүлээж байна ажиллар сайхан шүү баярлаж байна та бүхэндээ хуулийг чандлан баринаа баридгүй улсууд болиорой

    0 0 Хариу бичих
  5. Дүрвэгсэд олширно. Газар нутаг эзгүйрнэ. Өвгөд хөгшид, үр хүүхдүүд үлдэнэ.

    0 1 Хариу бичих
  6. Хаана бүртгүүлэх вэ

    2 0 Хариу бичих
    • явчаад харалваа аалзаа

      0 0
  7. Уааж бvртгvvлэх вээ хариу огооч

    0 0 Хариу бичих
    • явчаад харалваа аалзаа

      0 0